Улс төр

Засгийн газрын өрийг хуулийн дээд хэмжээнд тулгасныг шүүмжлэв

Нийтэлсэн

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2023.05.29) хуралдаанаар Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 6.5 хувь, Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн. Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах харьцаа нь

  • 2022 онд 52.4 хувьтай,
  • 2023 онд 51.2 хувь байгаа аж.

Засгийн газрын өрийн нийт хэмжээг төсөлд хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн хэдий ч заавал тулгах буюу төлөвлөсөн хэмжээнд хүргэх шаардлагагүй, валютын ханш, бусад эрсдэлт нөхцөлийг тооцоолж, хуулийн дээд хязгаарт төлөвлөжээ. Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, төсвийг төлөвлөхдөө хариуцлагыг дээшлүүлэх, дээрээс нь төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Засгийн газар, Сангийн яам онцгой анхаарах ёстой хэмээн сануулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Засгийн газрын өрийг таазанд тулгасныг шүүмжлэв.

Түүнчлэн Засгийн газрын өрийн нийт хэмжээг хуулийн дээд хязгаарт төлөвлөсөн байгааг анхаарч, орлогын тооцоололд үүсч байгаа байдлуудыг анхаарч, тооцоолохыг санууллаа.

Exit mobile version