Дэлхий

Шанхай хот сүүлийн 140 гаруй жилийн түүхэндээ хамгийн халуун өдрийг үзэв

Нийтэлсэн

Даваа гарагт буюу өчигдөр Хятадын санхүүгийн төв Шанхай хотод Цельсийн 36.1 хэм хүрч халсан нь сүүлийн 140 гаруй жилийн хугацааны тавдугаар сарын хамгийн халуун өдөр болжээ.

Тус хотын өмнөх хамгийн дээд халалт 1876 оны тавдугаар сард тохиоход Цельсийн 35.7 хэм хүрч байсан гэнэ.

Энэ халалт 1903, 1915, 2018 онуудад гурван удаа давтагдаж байжээ.

Даваа гарагийн дээд халалтаас өмнө Шанхай хотод гурван өдөр дараалан Цельсийн 35 хэмийг давж халсан байна.

2022 оны турш тус хотод нийт 50 өдөр 35 хэмээс давж халж байжээ.

Даваа гарагийн өглөө Шанхай хотын цаг уурын алба энэ оны анхны хэт халалтын анхааруулгыг зарласан юм.

Тус хотын стандартаар агаарын хэт халалтын аюулыг гурван түвшинд ангилдаг бөгөөд хамгийн доод түвшин нь өчигдөр зарласан “шар өнгийн анхааруулга” юм.

Хэрвээ 24 цагийн хугацаанд агаарын хэм 37 хэмийг давах төлөвтэй бол дунд буюу улбар шар өнгийн анхааруулга, 40 хэмээс давж халахаар бол хамгийн дээд буюу улаан өнгийн анхааруулгыг зарладаг байна.

Сарын эхээр Вьетнам, Лаос, Тайланд улсуудын нийслэлд жилийн энэ үеийн хамгийн дээд халалт бүртгэгдсэн юм.

Агаарын хэт халалтын давтамж янз бүрийн бүс нутгуудад нэмэгдэж байгаа нь хүний үйл ажиллагаанаас улбаатай дэлхийн дулааралтай шууд холбоотой гэж судлаачид үздэг.

 

Эх сурвалж: CNN

Exit mobile version