Бидэнтэй нэгд

Улс төр

Г.Занданшатарын үлдэх мөр ҮНДСЭН ХУУЛЬ болов уу

Нийтэлсэн

Тооноо буулгаж, тогоогоо хөмрөх нь үү гэлтэй дуулиант шуугиант өдрүүдийн эрч энэ өдөр суларч, Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-аар эцэслэн батлав.

Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн 5Ш ажиллагааг дагасан гэмт хэргийн мэдээ мэдээлэл олон нийтийг бухимдуулж, улстөрчдийг, эрх мэдэлтнүүдийг түгшээх болсон цаг үед Үндсэн хууль буюу нийгмийн гэрээг ийн шинэчилнэ гэдэг амаргүй даваа. Тэр дундаа, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс араас залгуулан УИХ-аар хэлэлцэх Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг хуулийн өөрчлөлтүүд эцэслэн батлагдсанаар Монголд улс төрийн шинэ дэг, шинэ дүрэм үйлчилж эхэлнэ. Одоогийн тоглоомын дүрмээр сонгогдож, эрх мэдэлд хүрсэн УИХ-ын гишүүдийн хувьд нэн таагүй нөхцөл. Дээр нь, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар удаа дараа “Ирэх УИХ-ын сонгуульд нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ. УИХ-ын нэр дэвших өрсөлдөөнийг нээлттэй явуулна” хэмээн ил тод мэдэгдсэн.

Мөн сүүлийн хагас жилийн хугацаанд УИХ-ын нэр бүхий гишүүд хууль хяналтын байгууллагад шалгагдаж, бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, байцаалт мэдүүлэг өгөх нь олон болсон. Гэмт хэрэгт шинээр нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаас оруулж ирэх тухай хэвлэлийн мэдээ ч тасрахаа байсан. Ийм нөхцөлд хууль тогтоох засаглалын кнопыг атгаж, Монголын улс төрд тоглоомын шинэ дүрмийг хуульчилна гэдэг яав ч таатай зүйл биш. Гэсэн ч тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг эцэслэн баталж, шинэ УИХ 126 гишүүнтэй болж, холимог тогтолцоогоор буюу 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар сонгох сонгуулийн шинэ тогтолцоог баталлаа. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг баталсны дараа “Монголын нийгэмд том шилжилт явагдаж байна. Алдаанаасаа суралцсан, илүү хэрсүүжсэн, илүү олон зөв өөрчлөлтийг нийгмээрээ хсэмжилж байна. Монголчууд их бяр нь тэгширч, ухаан бодол нь хөвчирнө гэж ярьдаг. Яг л энэ үе бидний маргаашийн хөгжлийн суурь бөгөөд гарааны үе гэж харж байна” хэмээн дүгнэсэн.

Үнэхээр ч УИХ-ын даргын хэлсэнчлэн 2023 он, тэр дундаа 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр бол Монголын улс төрд гэрээний шинэ цэг болж чадлаа. Энэ өөрчлөлт үр дүнтэй хэрэгжснээр УИХ-ын гишүүд тойргийн хөрөнгө оруулалтад төсвийн хөрөнгийг зувчуулж, нэр хүнд карьерийнхаа төлөө улсын мөнгийг үр дүнгүй зарлагаддаг нөхцөл байдал үгүй болно. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого УИХ гэсэн нэг тайзнаа нэгэн багц сэдэв болон хэлэлцэгдэж, тойрог тойрогт хуваагдсан бодлогын стратеги нэг мөртэй, нэг эрх ашигтай болно. Үүний тулд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн хугацаанд УИХ дахь намын бүлгүүдийг зөвшилцөл, ойлголцолд удаа дараа уриалж, ард иргэдийн санал хүсэлтийг хүндэтгэн үзэж, хуульчлан биелүүлэхийг шахаж шаардсан. Тал тохой бүртээ нэг эрх ашиг босгож, талцаж ялласан мэдээ мэдээллээр айлган сүрдүүлэх нь их болсон улс төрийн дотоод тэмцлийг зөөлрүүлж нэгтгэсэн.

Тэрбээр яг энэ арга барилаараа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг мөн оны арваннэгдүгээр сарын 14-ий өдөр УИХ-аар батлуулж чадсан. Тухайн үеийн өөрчлөлтийн үр дүнд засаглалын зааг ялгааг тодорхой болгож, харилцан хамаарал, эвлэрч дагадаг хэмжээлшгүй эрх мэдлүүдийг байхгүй болгосон. Ингэснээр Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдаж, Ерөнхий сайдын бүрэн эрх бие дааж чадсан. Мөн Шүүхийн сахилгын хороо, УИХ-н дэргэд Тусгай хянан шалгах түр хороог байгуулах эрх зүйн орчныг нээсэн. Аймгийн төвүүдийг хотын статустай болгосноор Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх хуулийн дэмжлэгтэй болсон. Харин 2019 оны өөрчлөлтөөс нэг орхигдсон өөрчлөлт нь өнөөдрийн хуульчлан баталсан УИХ-ын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоо.

Тухайн үеийн сөрөг хүчин болон Ерөнхийлөгчийн улс төрөөс үүдэж уг заалтыг унагаасан. Үндсэндээ энэ удаагийн өөрчлөлт бол цоо шинэ санал санаачилга гэхээс илүүтэй 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэж буй цэг тавих үйл явц гэж болно. УИХ-ын дарга Г.Занданшатар ч энэ талаар “Үндсэн хуулийн өөрчлөлт ойр ойрхон хийгдлээ гэдэг сайн мууг би цагт нь үүрнэ байх. Гэхдээ үүнээс айлгүй хийсэн зүйлдээ итгэлтэй, ойрдоо олон үл ойлцголтой ч холдоо олон зөв зүйлсийн суурь нь болно гэдэгт эргэлзэхгүй байна.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зөв байсныг нотлох олон үр дүнг бид өнөөдөр үзэж байна. Мэдээлэл ил тод нээлттэй, салбар бүрт гажиг гажуудлаа шахан илчилж цаашид эрүүл тунгалаг нийгмээ иргэд өөрсдөө бүтээх боломж үүссэн. Өнөөдөр ч энэ баталж буй ҮХӨ түүхэн үүргээ маргаашнаас эхлэн гүйцэтгэж эхэлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Зөв үйлийг алгуурлалгүй, тайван, алсын хараатай хийж чадах нь зөв үр дүнгийн суурь болно” хэмээн онцолсон. Ийн өөрийнх нь хэлчсэнчлэн тэрбээр Үндсэн хуулийн хоёр ч өөрчлөлтөд гарын үсэг зурж, эцсийн алхыг тогшсон УИХ-ын дарга болов. Үүний тулд мөн гал өрдөж, хэнгэрэг дэлдсэн улс төрийн зөрчил тэмцлийг намжааж, ард иргэдтэй ойлголцох улс төрийн түншлэлийг манлайлж чадлаа. Үндсэндээ ийн үлдэх мөр нь Үндсэн хууль, үргэлжлэх улс төр нь шинэ дүрэмтэй болов.

Энтертайнмент2 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол2 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ3 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ3 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр3 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол3 өдөр өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм3 өдөр өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг3 өдөр өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер3 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр3 өдөр өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий3 өдөр өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн