Нийгэм
Нийтийн эдэлбэр газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмын төсөлд санал авч байна
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/828 дугаар захирамжаар Нийслэл хотын нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас боловсруулж, НИТХ-аар батлуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтаршил өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Иймээс нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч буй.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэрийн газрыг нэмэгдүүлж, түүний ашиглалтын журмын төсөлд олон нийтээс санал авч байна. Та дараах холбоосоор саналаа өгөөрэй.
Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба