Бидэнтэй нэгд

Нийгэм

Буянт-Ухаагийн дэнж дээрх “буяны зоог”-ийг АТГ “үнэрлэчихжээ”

Нийтэлсэн

Уг нь бол биднийг “…Алтан дээр суусан гуйлгачин” гэхээ аль хэдийнэ больсон. Учир нь, мэдээлэлд ойр, сортоотой сэргэлэн нөхдүүд нь хамаг баялгаа хамчихсан. Хийх сав нь олдохгүй далай давуулж шидээд удаж байна.

Монголчуудын 10 хүрэхгүй хувь нь ингэж сагаж амьдардаг. Үлдсэн 90 хувь нь улсын төсвөөс голдуу “гоожуулдаг” цалин, тэтгэвэр, халамж харж амь зуудаг. Гэтэл бидэнд бас сандайлж суугаад суйлуулаад байдаг алтын дайтай ашиг орлого байдаг аж.

Баялгаа ашиглуулсны төлбөр, ашигт малтмалын гэрээний хувь, авто замын хураамж, агаарын зам ашиглуулсны төлбөр энэ тэр гээд маш их мөнгө ордог юм байна. Харамсалтай нь тэдгээр орлого төсөвт ордоггүй.

Тэр их төлбөр, хураамж, татвар, хувь сэлтийн мөнгө тухайн салбарынх нь хэсэг нөхдийг хахтал тэтгээд дуусдаг байгаа юм. Бүр гэр бүлээрээ баярын ширээний бялуу, буяны зоог шиг тал талд нь сууж байгаад хүртчихдэг байна. Гэтэл төр төсвөө бүрдүүлэхийн тулд биднээс авах торгуулиа, татвараа төсөөлөөд том тоо болгоод тавьчихдаг. Тэгээд л татварын байцаагч, цагдаа хоёр “манийхаа” халаасыг тэмтрээд суучихна. Ингэж л амь зууж буй улс даа, бид. Тиймээс нэг талаараа бид чинь иймэрхүү “алт” дээрээ сандайлчихаад л хэсэг хүнд суйлуулаад суугаа ард түмэн шүү. Ийм байдлаар санхүүждэг тусгай сангуудын мэдээлэл ойрд олноороо ил болж байна. Дургүй хүрмээр гударчээ, хэсэг хүн. Яг иймэрхүү “буяны зоог” шиг үнэгүй, гамгүй хэрэглэдэг “төсөв” Буянт-Ухаагийн дэнж дээр байна. “…ИНЕГ-аас гардаг сургалтын зардал” гэх бага сага мэдээлэл саяхнаас дуулдаж л байсан. Гэхдээ бүгдийг нь дэлгэе гэвэл нэлээд хэдэн жилийн туршид, асар өндөр дүнтэй мөнгө, маш ноцтой байдлаар тараагдсан байна. “…Нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх” гэсэн эх оронч халхавчаар 2005 оноос хойш энэ салбарын дарга нар гэр бүл, ойрын хамаарал бүхий этгээдүүдийн хамт мөн ч их мөнгө цохижээ.

АТГ-аас ажлын хэсэг гарч судлахад нисэхийн салбарын эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдлүүд илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, Буянт-Ухаагийн дэнж дээрх “буяны зоог”-ийг АТГ “үнэрлэчихсэн” юм байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад их дээд сургуульд сургах процесс нь хаалттай. Хүний нөөцийн хэрэгцээ байгаа эсэх нь тодорхойгүй. Сонгон шалгаруулалт нь хөшигний ард явагддаг. Ер нь сонгон шалгаруулалт явуулдаггүй. “…Хэн нэгэн этгээд “…Суръя” гээд өргөдөл өгөхөөр нь Сургалтын асуудал хариуцсан зөвлөл хуралддаг байсан” гэж байгаа юм. Чухамдаа энэ нь албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх, бусдад давуу байдал олгох боломж нь юм байна. Үүнээс гадна ИНЕГ-ын зардлаар хэрэгцээгүй мэргэжил эзэмшиж буй хүмүүсийн сургалтын төлбөрийг даажээ. Уг нь Сангийн сайд, ЗТХ-ын сайд нарын баталсан ИНЕГ-аас гадаад улсад бэлтгэх шаардлагатай мэргэжил болох нислэгийн удирдагч, нисэхийн чиглэлийн инженер зэрэг нисэхийн салбарт нэн чухал мэргэжлээр суралцуулахаар заажээ. Гэтэл 2010-2020 оны хооронд л гэхэд ИНЕГ-аас 377 хүнийг сургасны 35 нь журамд заагаагүй эдийн засаг, олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр сургачихсан байна.

Бас ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцах хүмүүстэй гэрээ байгуулахын өмнө барьцаа хөрөнгө байршуулах ёстой аж. Энэ нь гэрээний дүнгээс шалтгаалдаг байна. Гэвч үүнийгээ журамд тодорхой бусаар тусгаж, улмаар харилцан адилгүй барьцаа байршуулах, гэрээний хугацаа дуусаагүй, хэрэгжилтийг дүгнээгүй байхад барьцаа хөрөнгийг чөлөөлсөн зэрэг ноцтой зөрчлүүд илрээд байна.

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа гэдэг хүн бий. Өмнөх дарга Л.Бямбасүрэнг нь Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 11-нд чөлөөлсөн. Тэгээд оронд нь Ч.Мөнхтуяаг тавьсан. Л.Бямбасүрэнгийн тухайд “..Агаарын харилцааны хэлэлцээр дээр нэр бүхий компанид давуу байдал олгох зэргээр Засгийн газрын бодлого үйл, ажиллагааг зөрчсөн учир чөлөөлсөн” гэж тэр үед эх сурвалжууд мэдээлж байв. Гэвч дараа нь тавигдсан Ч.Мөнхтуяа Л.Бямбасүрэнгээсээ ялгаатай эсэх нь бүрхэг л юм  байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг бил үү? Яагаад гэхээр Ч.Мөнхтуяа гэр бүлээрээ ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцжээ. Тэрбээр хуучнаар ЗХУ-ын Ленинградын Нисэхийн дунд сургуульд онгоцны үйлчлэгч, ОХУ-ын Санкт-Петербургийн  Иргэний нисэхийн академид Иргэний нисэхийн хууль, дараа нь тус академид аспирантурт суралцсан. Ч.Мөнхтуяагийн нөхөр Ө.Батсайхан Санкт-Петербургийн  Иргэний нисэхийн академид инженерээр суралцсан. Тэдний хүү Ө.Золбоо АНУ-ын Сиатл дахь Нэгдсэн коллеж, Embry Riddie их сургуульд сурна гэж 2016, 2018 онуудад 92 618 ам.доллар, мөн 74 169 ам.доллар тус тус ИНЕГ-аас гаргуулжээ. Ч.Мөнхтуяа даргын хүүгийн эзэмшсэн мэргэжил “…Шаардлагатай бус мэргэжил” жагсаалтад багтаад байна.

Мөн ИНЕГ-ын Санхүүгийн ерөнхий менежэрээр ажилласан Г.Наранцэцэгийн хүүхдүүдийн сургалтын төлбөр ч асуудал дагуулж буй аж. Г.Наранцэцэгийн хүүхэд Х.Бөртжин 2012-2013 онд Тайванийн их сургуульд агаарын тээврийн эдийн засагч мэргэжлээр сурсан. Төлбөрт нь ИНЕГ-аас 7 860 ам.доллар, 20 949 ам.доллар тус тус шилжүүлсэн. Харин одоо үүнийг “…Шаардлагатай бус мэргэжилд 13 089 ам.долларын нэмэлт  төлбөр авч суралцсан” гэх дүгнэлт гараад байна.

Мөн Х.Энхжин нь Канадын Торонтод Seneca коллежид Aviation operations мэргэжлээр сурах үед нь 2012 оны есдүгээр сарын 1-нд,  2016 оны зургадугаар сарын 1-нд, дараа нь тээвэр зохион байгуулалтын мэргэжлээр сурч байхад нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нд, 2019 оны есдүгээр сарын 1-нд тус тус ИНЕГ-аас 194 700 ам.доллар, 48 199 ам.доллар, 108 913 ам.долларыг тус тус гаргажээ. Х.Энхжингийн тухайд “…Гэрээнд гурван жил сургана гэж заасан ч давуу байдлаа ашиглан зургаан жилийн хугацаанд суралцаж 200 мянга ам.доллар зарцуулсан” гэдэг дүгнэлт гараад байна. ИНЕГ-т Тэргүүн дэд дарга, МИАТ ХК-д инженерээр ажилласан Ц.Бат энэ жагсаалтад бичигдэж байна. Түүнийг Украйны Киевийн Иргэний нисэхийн дээд сургуульд суралцаж ирснээс хойш Канадад, Австралид хууль зүйн магистр, докторын сургалтад суусан. Түүний төлбөрт 64 572 ам.доллар, 108 792 ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл бий.

Ц.Батын хүү Зориг АНУ-ын Канзасын их сургуульд Агаарын зайн инженерээр 2013 оны есдүгээр сарын 1-нээс 2016 оны есдүгээр сарын 1-ний хооронд 32 709 ам.доллараар сурсан. Ц.Батын хүү Мөрөн 2014 оны наймдугаар сарын 15-наас 2018 оны наймдугаар сарын 15-ны хооронд АНУ-д агаарын зайн инженерээр сурсан. Төлбөрт нь 105 608 ам.долларыг ИНЕГ-аас шилжүүлжээ.

Түүнчлэн ИНЕГ-ын Хууль эрх зүйн газрын дарга, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан З.Туяатай холбоотой сургалтын төлбөрүүд байна. Тэрбээр 2000 онд Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Түүний дүү З.Нарантуяа 1999-2002 онд Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академид агаарын тээврийн менежментээр суралцаж байсан. З.Туяагийн нөхөр Ж.Лхамсүрэн 2000онд Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академид нисэгчээр суралцсан. Тэдний охин Л.Номин Канадын Торонтод Seneca коллежид Aviation technology мэргэжлээр суралцахад нь буюу 2012 оны есдүгээр сарын 1-нд 152 200 ам.доллар, 2017 оны гуравдугаар сарын 1-нд  207 802 ам.доллар, дээрх сургуульдаа нисэхийн аюулгүй байдлаар суралцаж байхад нь 2016 оны есдүгээр сарын 1-нд 60 571 ам.доллар, 2019 оны есдүгээр сарын 1-нд 4 900 ам.долларыг ИНЕГ-аас тус тус гаргасан байна. Л.Номингийн тухайд “…Гэрээнд гурван жил сургана гэж заасан ч давуу байдлаа ашиглан зургаан жилийн хугацаанд суралцаж 200 мянга ам.доллар зарцуулсан” гэдэг дүгнэлт гараад байна.

Үргэлжлэл бий…

Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CGTN мэдээ5 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ22 цаг өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн