Бидэнтэй нэгд

Нийгэм

Хүүхдийн таргалалт шим тэжээл багатай, боловсруулсан хүнсний хэрэглээтэй холбоотой

Нийтэлсэн

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, хүн амыг баталгаат хүнсээр хангах, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах зорилтыг дэвшүүлсэн.

Энэ зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран “Хүүхдийн хоол” үндэсний чуулганыг зохион байгууллаа.  Чуулганд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон 21 аймаг, есөн дүүргийн сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, хүүхдэд зориулсан хүнс үйлдвэрлэгч зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Чуулганаар манай улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад сурч, хүмүүжиж буй 1.2 сая орчим хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах суурь асуудал эрүүл мэнд, хоол хүнсний хангамж, шим тэжээлийн асуудлыг хэлэлцэж буй юм.
“Хүүхдийн хоол” үндэсний чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт ирүүлсэн. Уг илгээлтэд “Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэндийн үндсэн суурь асуудал болох хүүхдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлийн чанартай хүртээмжийг сайжруулах замаар нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх улс орны хөгжлийн үрийг эрүүл хөрсөнд тарьж, ургуулах нэгэн зорилгод сэтгэлээ зангидан ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050″-д эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвартай, оюунлаг, бүтээлч иргэдтэй болох зорилгыг дэвшүүлсэн. Энэ зорилгод хүрэхийн тулд нэн түрүүнд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах, эрүүл шим тэжээллэг хоол хүнсээр хангах, идэвхтэй амьдралын хэв маягтай, эрүүл эерэг хандлагатай иргэнийг төлөвшүүлснээр дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн болох бүрэн боломжтой. Иймээс хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамрагдаж байх хугацаанд нь хангалттай шим тэжээллэг хоол хүнсээр хангахад анхаарч малчид, тариаланчид, хүнс үйлдвэрлэгч нарт ээлтэй зохицуулалттайгаар аюулгүй хүнс, түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцлагын системийг нэвтрүүлэхэд төрийн байгууллага хувийн хэвшлийн оролцоо чухал” хэмээсэн байна.

Чуулганы үндсэн илтгэлүүдийг салбар хариуцсан сайд нар тавьсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн хоол-Боловсролд”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүүхдийн хоол-Хүнсний хангамж”, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Хүүхдийн хоол-Эрүүл мэнд” сэдвээр чуулганд оролцогчдод мэдээлэл өгч, хүүхдийн хоолны асуудлаар салбар бүрт анхаарч, хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид баримтлах бодлогоо танилцуулсан.

Эрүүүл мэндийн дэд сайд илтгэлдээ Монгол Улсын Засгийн газраас хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх таван удаагийн судалгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж, судалгааны үр дүнг үндэслэн хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамтыг бууруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн хэдий ч тэжээлийн дутагдал, илүүдэл жин, таргалалт, хоол тэжээлтэй холбоотой халдварт бус өвчин нэгэн дор тохиолдож, эрүүл мэнд, хүний хөгжил, эдийн засгийн бүтээмжид аюул занал учруулсаар байгааг онцлон дурдав.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд А, Д аминдэм, төмөр, цайр, селен, иод эмгэг зэрэг бичил бодисын дутал дорвитой буурахгүй байгаа бол нийт хүүхдийн 2.8 хувь нь туранхай, 7.3 хувь өсөлтийн хоцролттой, харин илүүдэл жин ба таргалалтын тархалт 6.7 дахин нэмэгдэж, 28.6 хувьд хүрсэн нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна. Энэ нь давс, сахар, өөх тосны агууламж ихтэй, шим тэжээл багатай хагас болон бүтэн боловсруулсан хүнсний хүртээмж, хэрэглээтэй шууд холбоотой.
Тийм учраас Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 29-ний 28/ А/108/ А/180 дугаар хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг батлан хэрэгжүүлж байна” хэмээлээ.
Мөн хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх, хянахад чиглэсэн тусгайлсан бодлого, хөтөлбөр байхгүй учраас хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, аминдэм, эрдэс бодисоор  бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хангахад шаардлагатай зардлыг улсын төсөвт жил бүр тусгах, хүнсний хууль эрх зүйн хорооны стандартыг нутагшуулах, илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах, эрүүл мэндэд эрсдэлтэй хүнсний зар  сурталчилгааг хориглох, эрүүл, зөв хооллох дадлыг хүн ам, олон нийтэд төлөвшүүлэх болон хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр холбогдох салбарын ажлын уялдаа холбоо, хамтын  ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалж байгаа хямд үнэтэй, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр авч байна. Судалгаагаар хоёр хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг,  таван хүүхдийн дөрөв нь чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэдэг нь тогтоогджээ.
Бага насны хүүхдийн бичил тэжээлийн дутлыг бууруулах гол арга нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох юм. Гэвч хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт жил ирэх тусам буурч, нялхсын дөнгөж 50 хувь нь эхний зургаа сардаа эхийн сүүгээр дагнан хооллож байна гэсэн судалгаа ч байдаг юм.

Үндэсний чуулганы үеэр Өвөрхангай аймагт үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэж буй туршлагаа тус аймгийн Засаг дарга А.Ишдорж хуваалцаж, хүүхдийн хоол хүнсний хангамжийн ложистикийн сүлжээ төлөвлөлт, санхүүжилтийн олон талт хувилбарын талаар  Монголын ложистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд танилцуулсан.
Үдээс хойшхи хуралдаан аар оролцогчид “Хүүхдийн хоол тэжээлийн чанар, хүртээмж, санхүүжилт, хүний нөөц”, “Хүүхдийн хоол хүнсний хангамж талуудын хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа