Энтертайнмент

Биедээ сэтгэл дундуур байдаг хэмээсэн Меган Фокс бикинитэй зургаа нийтэлжээ

Нийтэлсэн

Дэлхийн хамгийн халуухан, хүсэмжит бүсгүйчүүдийн нэг жүжигчин Меган Фокс саяхан өөрийнхөө бие галбир, гадаад төрхөнд хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй гэдгээ дурдсан. Гэсэн ч тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд гуалиг биеэ тодотгосон бикинитэй сэлфигээ олон нийтийн сүлжээндээ байршуулжээ.

Өөрийн биеийг хайрлаж сурахын төлөө тэмцсээр байгаа тэрээр “Би биеийн дисморфи өвчтэй. Би өөрийнхөө биеийг бусад хүмүүс намайг хардаг шиг хардаггүй. Миний амьдралд биедээ хайртай байсан үе хэзээ ч байгаагүй. Хүүхэд байхдаа ч өөрийнхөө биеэс санаа зовдог байсан. Бид хэн нэгнийг хараад “Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм” гэж бодож магадгүй. Тэдэнд хүмүүс дуртай байхад тэд өөрсдөдөө тэгж ханддаггүй” гэжээ.

 

 

Биеийн дисморфик эмгэг буюу BDD нь хүн өөрийн гадаад төрхөн дэх дутагдалд санаа зовоход маш их цаг зарцуулахыг хэлдэг нэг төрлийн сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг юм. Дутагдал хэмээн хүлээн авч буй зүйлс нь ихэвчлэн бусдад анзаарагдамгүй байдаг бөгөөд өсвөр насныхан, залууст ихэвчлэн тохиолддог байна.

 

 

Тэрээр мөн сүйт залуу MGK-тэй маргалдаж, тэдний нөхцөл байдал сүйгээ цуцлах хүртэл хурцадсан. Үүнээс үүдэн сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдах болсон тэд харилцаагаа сайжруулахын тулд бүхнийг хийж байгаа тухай эх сурвалжууд дурджээ.

 

Exit mobile version