Нийгэм
Өсвөр үеийнхний 18.1% нь илүүдэл жин, таргалалттай байна
“Үдийн хоол”-ны чанар хүртээмжийг сайруулах, хоол тэжээлийг боловсрол олгох замаар нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх боломж, шийдлийг гаргах, оролцогч талуудын хамтын ажиллагаа, зорилгыг нэгтгэх зорилгоор ХХААХҮЯ, БШУЯ, ЭМЯ хамтран ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр өчигдөр /2023.06.06/ “ХҮҮХДИЙН ХООЛ” үндэсний чуулганыг зохион байгууллаа.
Судалгаагаар өсвөр үеийнхний 18.1% нь илүүдэл жин, таргалалттай, 34.6% нь өглөөний цайгаа хааяа уудаг, 3.9% нь уудаггүй, 41.8% нь хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, 63.9% нь чихрийг 7 хоногт нэгээс олон өдөр хэрэглэдэг байна.
Өсвөр үеийн дундах хийжүүлсэн, чихэртэй ундаа уудаг, чихэр, шоколад, чихэрлэг хүнсний тогтмол хэрэглээтэй байгаа нь илүүтэйгээр таргалалтад өртдөгийг судалгаагаар тогтоожээ.