Улс төр

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Нийтэлсэн

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2023.06.07/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн.

Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар, “Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, зэрэг 40 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Хуралдааны дараа мэдээлэл хийх бөгөөд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Exit mobile version