CRI Монгол радио

Өвөр Монголын хөгжлийн шинэ хуудсыг нээнэ

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан ӨМӨЗО-д ажил байдалтай танилцах үеэр, намын төв хорооны Өвөр Монголын талаар баримтлах хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, зөв оновцтой, бүх талаар хэрэгжүүлж, өндөр чансаатай хөгжлийг дэмжих ажлыг үндсэн зорилтоо болгох хэрэгтэй. Мөн Хятадын үндэстний хамтын цогцын үзэл баримтлалаар гол болгож, хөгжил, аюулгүй байдал, экологоор тэргүүлэх, ногоон хөгжлөөр удирдуулсан, хөгжлийн шинэ төлөв байдлын бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэж, “умардын экологийн аюулгүй байдлын халхавч, эх орны умард нутгийн аюулгүй байдлын халхавч”, “умард зүгт нээлттэй байлгах” шинэ амжилтуудыг үзүүлж, Хятад маягийн орчин үеийн Өвөр монголын шинэ хуудсыг бичиглэхийн төлөө хичээн ажиллах ёстой гэжээ.

6-р сарын 7-8-ны өдрүүдэд, Ши Жиньпин Баяннуур хоттой танилцаж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх болон “зүүн хойд, умард, баруун хойд” нутгуудын экологийн гол төслүүдийн бүтээн байгуулалтыг ахиулах симпозиумыг даргалсан бөгөөд дараа нь Өвөр монголын намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочэн, Ардын засгийн газрын дарга Ван Лишя нарын хамт Хөххотод хүрч ажил байдалтай танилцжээ.

Энэ сарын 7-ны өдөр Ши Жиньпин Жун Хуань аж үйлдвэрийн парктай танилцав. Тэрээр хэлэхдээ, ногоон хөгжлийг баримтлах нь цорын ганц арга зам юм. Уламжлалт эрчим хүчний аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг ахиулж, ногоон эрчим хүчийг хөгжүүлэн, улс орны эрчим хүчний чухал баазыг улам бүр хүчирхэгжүүлэх нь Өвөр Монголын хөгжлийн нэн тэргүүний үүрэг юм. Энэ талаар Өвөр Монгол нь тодорхой чиг хандлага, зөв зам суваг, гэгээн саруул ирээдүйтэй. Бид дээд түвшний технологид тулгуурлан бие даасан, хөгжлийн шинэ байдлыг бий болгох хэрэгтэй. Мөн гадаадад өндөр түвшинд нээлттэй байдлаа тууштай хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын үүд хаалгаа нээж, хамтдаа ялалтад хүрэх ёстой гэжээ.

8-ны өдөр Ши Жиньпин ӨМӨЗО-ны Намын хороо болон засгийн газрын ажлын тайланг сонсож, ӨМӨЗО-ны олон салбарын ажлдаа олсон ололт амжилтыг өндрөөр үнэлсэн байна.

Тэрээр, аж үйлдвэрийн бүтцийг оновчтой болгох ажлыг түргэтгэж, давуу талтай, онцлог аж үйлдвэрийг идэвхтэй хөгжүүлэх хэрэгтэй. Өвөр монгол бол үндэсний эрчим хүч, стратегийн нөөцийн чухал бааз, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бааз, эх орны умард нутгийг нээлттэй байлгах чухал хаалга юм. Түүнчлэн “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, гадаадад нээлттэй байх түвшинээ өргөжүүлж, эх орны умард нутгийн нээлттэй байдлын чухал гарц байгуулж, дотоод гадаадын холболтод илүү их үүрэг гүйцэтгэх ёстойг онцоллоо.

Үндэстний байдлаас авч үзвэл, ард түмний хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах хамгийн хүнд хэцүү ажил нь хил хязгаарын үндэстний цөөнхийн бүсүүдэд байдаг. Эдгээр хил хязгаар бүсүүдийг хамтын хөгжил цэцэглэлтийн замд орхигдуулж болохгүй. Хүн төвтэй баримталж, бүтээн байгуулалтын явцдаа ард түмний амьжиргааг баталгаажуулж, тэдний амьжиргааны доголдлыг нөхөж, үндэстний цөөнхийн ард түмэнд хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих үйл ажиллагаа тэдний дэргэд байна гэдгийг үнэн бодитоор мэдрүүлэх ёстой хэмээн Ши Жиньпин онцолсон байна.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятадын үндэстний хамтын цогцын үзэл баримтлалыг төлөвшүүлэх нь шинэ эриний намын үндэстний ажлын гол чиглэл,үндэстний цөөнхийн бүс нутгийн олон салбарын ажлын гол чиглэл юм. Үндэстний цөөнхийн бүсүүдийн эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншил болон намын бүтээн байгуулалт энэ үндсэн шугамаас хэзээ ч хазайхгүй байх ёстой гэжээ.

Exit mobile version