Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Диснейн шинэ бүтээл “Бяцхан Лусын дагина” кино Хятадын зах зээлд амжилт олсонгүй

Нийтэлсэн

Холливүүдийн кинонуудын орлогын чухал хэсгийг бүрдүүлдэг Хятадын зах зээлд Диснейн шинэ бүтээл “Бяцхан Лусын дагина” (The Little Mermaid) амжилт олоогүй нь тодорхой болжээ.

Данийн зохиолч Ханс Христиан Андерсены 1837 онд бичсэн зохиолоор бүтээсэн уг киноны гол дүрийг жүжигчин Холли Бэйли бүтээсэн нь үүний гол шалтгаан болж байна.

Уг кинонд цагаан арьстан гэж нийтээрээ ойлгодог гүнж Ариэлын дүрийг өнгөт арьстан жүжигчин бүтээсэн юм.

Өнгөрсөн сард Хятадын англи хэл дээр хэвлэгддэг төрийн төв хэвлэл The Global Times сонинд Дисней студийн шинэ бүтээлийг шүүмжилсэн нийтлэл гарч байв.

Нийтийн хүртээл болсон сонгодог зохиолыг улс төрийн зорилгоор өөрчилснийг үүнд хурцаар шүүмжилсэн юм.

“Тоо томшгүй олон хүүхдийн бага насандаа сонсож өссөн сайхан үлгэрийг арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэх талбар болгон хувиргасан” хэмээн уг бүтээлийн талаар бичсэн байна.

Хятадын жирийн иргэд ч лусын дагинын шинэ дүрийг тааламжтай хүлээж аваагүй нь сошиал сувгуудаас харагдаж байгаа.

Хэдийгээр Хятадад арьс өнгөний үзэл АНУ-ынх шиг хурцаар яригддаггүй ч Хятадын гоо сайхны талаар уламжлалт ойлголтод цайвар царай, том нүдийг эрхэмлэдэг нь үүнтэй холбоотой байж магадгүй гэж зарим судлаачид дүгнэжээ.

Тавдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн “The Little Mermaid” кино эхний 10 хоногтоо Хятадын зах зээлээс дөнгөж $3.6 саяыг олсон тухай Artisan Gateway байгууллага мэдээлсэн байна.

Диснейн бусад ижил бүтээлүүд ийм хугацаанд $40-$85 саяыг олж байжээ. Тухайлбал өнгөрсөн сард Хятадын кино театруудаар гарч эхэлсэн “Guardians of the Galaxy Vol 3”, “Fast and Furious X” бүтээлүүд ижил хугацаанд $80 сая, $120 саяыг тус тус олоод байгаа юм.

“The Little Mermaid” киноны бүтэлгүйтэл Холливүүдийн уран бүтээлчид Хятадын үзэгчдийн таашаалыг мэдэрч, нийцүүлэх ямар амаргүйг батлан харуулж байна.

Үүнээс гадна Холливүүдийн найруулагчдад бүтээлээ Хятадын засгийн газрын бодлогод нийцүүлэх нь том бэрхшээл болдог юм. Бээжингийн эрх баригчид жилд цөөн тооны гадаадын кино бүтээлд гаргах эрх өгдөг. Тухайлбал 2023 онд гадаадын 39 кино эрхээ авсны 18 нь Холливүүдийн бүтээл байжээ.

2012 онд Sony студи Бээжингийн шаардлагад нийцүүлэхийн тулд “Red Dawn” кинондоо АНУ-ыг Хятадын цэрэг биш Умард Солонгосын цэрэг эзэлж байгаагаар өөрчлөн харуулахаас өөр аргагүй болж байв. Ингэсний үр дүнд тус студи олон сая доллар нэмж зарцуулахад хүрсэн юм.

2016 онд Marvel студи “Doctor Strange” киноных нь “Ancient One” хэмээх дүр анхны хувилбар дээрээ Төвөд хүн байсныг Европ болгон өөрчилсөн нь бас Хятадын эрх баригчдыг бухимдуулахаас зайлсхийсэн хэрэг байжээ.

Эх сурвалж: Aljazeera

CGTN мэдээ8 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн