Энтертайнмент

Новак Жокович 23 дахь их дуулгадаа түрүүлж Рафаэл Надалийг гүйцлээ

Нийтэлсэн

Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын тоглолт өнгөрсөн шөнө боллоо.

Roland Garros-ын финалд Сербийн их аварга Новак Жокович Норвегийн залуу тамирчин Каспер Рүүдийг 7-6 (7-1), 6-3, 7-5 харьцаагаар гурван сетэд илүүрхэж 23 дахь их дуулгадаа түрүүлэв. Ийнхүү тэрээр Рафаэл Надалийн 22 түрүүг гүйцэж бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчиллээ.

Өдгөө 36 настай Новак Жокович энэ оны эхний их дуулга буюу Австралийн нээлттэй тэмцээнд Грекийн Стефанос Циципасыг ялж 22 дахь цомоо өргөснөөр Испанийн алдарт Рафаэл Надалийн амжилттай тэнцээд байв.

 

Новак Жокович нь

  • Австралийн нээлттэй тэмцээнд 10
  • Францын нээлттэй тэмцээнд 3
  • Wimbledon-д 7
  • АНУ-ын нээлттэй тэмцээнд 3 удаа түрүүлсэн.

Түүний өрсөлдөгч 24 настай Каспер Рүүд гурав дахь удаа их дуулгын финалд шалгарсан нь энэ байв. Тэрээр өнгөрсөн жилийн Roland Garros-ын финалд Рафаэл Надальд ялагдсан билээ.

Exit mobile version