Энтертайнмент
Дарья Белодед: Оросууд ирвэл олимпод оролцохгүй
Украины жүдоч, дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт Дарья Белодед Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) орос, беларусь бөхчүүдийг олон улсын тэмцээнд оролцуулах шийдвэрийг шүүмжиллээ.
Дарья “Би Олон улсын жүдо бөхийн холбооны шийдвэрийг ойлгохгүй байна. Украинд бүрэн хэмжээний жинхэнэ дайн явагдаж, оросууд украинчуудыг, тэр дундаа тамирчдыг алан хядаж байгааг тэд ойлгох ёстой. Олон улсын жүдо бөхийн холбооноос Оросын цэргийн албан хаагчдыг тэмцээн уралдаанд орохыг яагаад зөвшөөрч байна вэ? Олимпод ОХУ, Беларусын тамирчид оролцвол бид олимпод оролцохгүй. Олимпод оролцож чадахгүй байж магадгүй гэсэн бодол төрөхөөр бэлтгэл хийх хүч чадал алга болох юм. Ойрын үед бид оросууд олимпод оролцох эсэхийг яг таг мэдэх болно. Бид тэднийг олимпод оруулахгүй байх талаар бүхнийг хийж байна. Бүтнэ гэж найдаж байгаа” гэж ярьжээ.