Энтертайнмент

Аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ

Нийтэлсэн

Өмнөговь аймгийн Ноён сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо,  “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах Нар” ХХК,  “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Билэгт жонон” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Галсан-Очирын Ганжад үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо,  “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа.

Долоод улсын начин Э.Ванданцэрэн, Б.Сосорбарам, аймгийн арслан Т.Довчинсэмбээ нар үлдэв.

Уг барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх дөрвөн сая, дөрөвт шалгарсан бөх тус бүр гурван сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Маргааш 12:00 цагаас Архангай аймгийн Хотонт сумын 100 жилийн ойд зориулсан Ах дүү гурван цолтны нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Exit mobile version