Эрүүл мэнд
Титэм вирусийн сэжигтэй нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж байна
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд титэм вирусийн /Covid-19/ 70635 тохиолдол бүртгэгдэж, 1772 хүн нас баржээ. БНХАУ-аас гадна 25 улсад 692 тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна.
Харин Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа юм. Тус халдвараар өвчилсөн байж болзошгүй дөрвөн иргэнийг /2020.02:15/ тусгаарлаж хяналт, тандалт хийсэн ч шинжилгээний хариу сөрөг гарч вирусийн халдвар аваагүй болох нь тогтоогджээ.
Одоогоор ХӨСҮТ-д титэм вирусийн сэжигтэй нэг иргэнийг тусгаарлаад байна.