Ерөнхийлөгч
Хамба лам хагалгаанд орсон ч Монголд айлчлах хэвээр
Ватиканы хэвлэлийн албанаас Ромын Хамба лам Францискийн биеийн байдал хэвийн байгаа гэж мэдээллээ.
Хамба ламыг энэ сарын 6-нд эмнэлэгт хүргэж, 7-ны өдөр нь ивэрхийн мэс хагалгаа хийсэн. Хэвлэлийн албаны мэдээллээс үзэхэд “Хамба ламын бие сайжирч байгаа. Халуунгүй, цусны шинжилгээ хэвийн гарсан. Хагалгаа гурван цаг үргэлжилсэн. Энэ долоо хоногтоо эмнэлэгт хэвтэх тул 18-ны өдрийг хүртэл Гэгээн Петрийн талбай дээрх мөргөлөө цуцалж байгаа. Наймдугаар сарын 2-ноос Португал, 31-нээс Монголд хийх айлчлал хэвийн явагдана” гэжээ.