Бидэнтэй нэгд

Улс төр

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Нийтэлсэн

Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, ноён Бан Гы Мун газардлаа. Тэрбээр Төрийн ордонд маргааш эхлэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар хүрэлцэн ирж буй юм. Чуулга уулзалтыг Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан болон БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж байна. Тус газрыг удирдаж ажилладаг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхантай ярилцлаа.


-Чуулга уулзалтад дээд хэмжээний зочид оролцохоор ирж байна. Ер нь энэ чуулга уулзалт ямар түвшний арга хэмжээ вэ гэдэг дээр тодруулга өгнө үү?

-НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р чуулганаар 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, түүний 17 зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улс орнууд олон талаар, идэвх чармайлттай хамтран ажиллаж байна. НҮБ, түүний хүрээний болон салбар байгууллагууд, гишүүн орнууд, дэмжигчид, хамтрагчид гээд бүхий л арга хэрэгслээр яриа хэлэлцээ өрнөж байгаа. Учир нь энэхүү Тогтвортой хөгжлийн 17 зорилт бол аль нэг улс орны, бүс нутгийн хэмжээнд хийчих ажлууд бус, дэлхийн дахинаараа маш нарийн нягт хамтарч, харилцан хамааралтайгаар хийх ажлууд юм.

Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн зорилтууд, түүнийг хэрэжүүлэх ажил бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн асуудал юм. Үүгээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын цар хүрээг ойлгож болно. АНУ-ын Стэнфордын их сургууль, Бан Гы Мун сан хамтран Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах хамтын ажиллагааны нэг хэрэгслийг бий болгосон. Энэ нь “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт. Ноднин БНСУ-д болсон чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцсон юм. Энэ үеэр 2023 оны чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санаачилга гаргаж, цар хүрээг нь өргөжүүлж хийхээр болсон нь маргааш эхлэх энэхүү “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт юм.

-Санаачлагч, зохион байгуулагч байгууллагуудтай Улсын Их Хурлын Тамгын газар хамтран ажиллаж байгаа юм байна. Үндсэндээ бүхий л зохион байгуулалтыг хийж байгаа байх?

-Чуулга уулзалтын зохицуулалт, зохион байгуулалт, бэлтгэл, арын албаны бүхий л ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцаж байна. Дээд хэмжээний олон улсын үйл ажиллагаа учир Монгол Улс дахь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан зэрэг олон улсын байгууллагатай хамтарч байгаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гы Мун-аас гадна БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг хэлт улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр, дээр нь дэлхийд нэр хүндтэй, нөлөөтэй эрдэмтэн судлаач нар гээд 50 гаруй өндөр түвшний төлөөлөгчид оролцоно.

Энэ хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, агаар орчин, хоол ундны зохицол, нийцлээс эхлээд зохион байгуулагч улсад тавигддаг олон нарийн шаардлагуудыг хангах шаардлагатай. Газар газраас цуглаж буй тэдгээр хүмүүсийн зорчих чиглэл, аяллын маршрут, цаг нарыг зохицуулах ч мөн ажиллагаатай шүү дээ. Чуулга уулзалтын хуралдаануудад тавигдах илтгэл, танилцуулгуудыг урьдчилан бэлтгэх, зочид төлөөлөгчдийн нийтлэг харилцдаг хэлнээ хөрвүүлэх, хурлын танхимын бэлэн байдал, дэг, хөтөлбөрийг төлөвлөх зэрэг ажлууд бол бүр эртнээс хийгдэж эхэлсэн. Энэ бүх ажлыг Тамгын газар нарийвчлан төлөвлөж, хамт олныхоо хүн нэг бүрийн хүч, сэтгэлээр цэгцтэй зохион байгуулж байна.

-Энэ удаагийн чуулга уулзалтаар жендерийн сэдвийг хэлэлцэх юм байна. Энэ сэдэвт манай улс төдийгүй Азийн бүс нутгийн улс орнууд ихээхэн ач холбогдол өгч байх шиг?

-Монголын нийгэмд өрнөж буй янз бүрийн хэлэлцүүлэг, хандлагаас ажиглавал жендэрийн эрх тэгш байдал нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэсэн андуу ташаа ойлголт их байна. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбоотойгоор эрх мэдэлд хүрэх гэсэн эмэгтэйчүүдийн арга зам гэж тайлбарлах нь ч сонсогдож байна. Угтаа эрэгтэй, эмэгтэй хүн бүр нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын болон бусад харилцаанд эрх тэгш оролцох, бие даан шийдвэр гаргах, аливаа ялгаварлал, гадуурхлаас ангид байх учиртай ч хэвшиж тогтсон хэвшмэл хандлага, зан заншил, шашин, тухайн нийгмийн хөгжлийн хүрсэн түвшин зэргээс шалтгаалаад нийгэм, гэр бүлийн харилцаанд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг нь ялгаатай болно.

Энэ ялгаа нь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх, тэгш бус байдал газар авах, шийдвэр гаргах ажиллагаа зөвхөн нэг хүйсийн мэдэлд орох зэрэг тоочихын аргагүй олон үр дагавар дагуулдгийг түүхийн олон жишээ сургамжаар нотолж болно. Цаашлаад, жендэрийн эрх тэгш байдал нь тухайн улс орны төр засгийн хүлээн зөвшөөрөгдөх шинж буюу легитим шинжийн чухал эх сурвалж болдог. Тийм учраас улс орнууд бүр Үндсэн хуулийнхаа түвшинд авч үзэж, хүний жам ёсны, язгуур эрхийг хангахад ач холбогдол өгдөг.

Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, улс орны тогтолцоо, агуулга бүтцийг нарийн зурагласан дээд эрэмбийн баримт бичиг шүү дээ. Хууль, эрх зүйн шинжлэх ухаанд орчин үед Үндсэн хуулийг жендерийн үүднээс харж, шинжлэн шалгадаг болсон. Өөрөөр хэлбэл, жендэрийн эрх тэгш байдал, түүний ач холбогдлыг улс орнууд хэрхэн үнэлж, ямар түвшинд авч үзэж байгааг Үндсэн хуулиас нь хардаг болсон. Үндсэн хуулийнхаа зарчим, хэм хэмжээнд үүнийг хэрхэн шингээж өгсөн бэ гэдгээр нь тухайн улсын ардчиллыг хэмжих боломжтой. Хүний эрх, тэр дундаа жендерийн тэгш, шударга байдал нийгэмд хангагдсанаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хөшүүрэг болно гэж үзэж байгаа.

-Маш сонирхолтой санагдлаа. Жендерийн нүдээр харвал Монгол Улсын Үндсэн хууль ямар бол?

-Энэ сэдвийг хөндөж судалсан, цогцоор нь барьж авсан эрдэмтэн, судлаач тун ховор. Парламентат ёс, төрийн тогтолцооны асуудлыг судалдгийн хувьд би цухас авч үзэж байна. Үндсэн хуулиудын жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэхийг ерөнхийд нь хоёр ангилалд хуваан авч үзэж байна.

Эхнийх нь формаль буюу хэлбэрийн, хоёр дахь нь субстантив буюу агуулгын тэгш байдал. Хэлбэрийн шинжтэй зохицуулалтад хүйсээр үл ялгаварлах, эрх тэгш байх зэрэг ерөнхий заалтууд багтана. Эдгээр нь Үндсэн хуулийн бусад хэсэгтэй хамтдаа хэрэгждэг онцлогтой. Тодруулбал, иргэний үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй байх зэрэг эрх, эрх чөлөө нь аль ч хүйсийн хувьд адил тэгш байна. Ер нь Дэлхийн II дайнаас хойш боловсруулсан бараг бүх Үндсэн хуульд хэлбэрийн тэгш байдлыг хангах тухай ерөнхий заалтууд орсон байдаг. Гэвч шийдвэр гаргах орон зай, төлөөллийг олж авахад зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл боловч энэ нь хангалтгүй юм.

Харин агуулгын шинжтэй зохицуулалт нь хүйсийн ялгаатай байдлыг анхаарч, тэдний аж амьдрал, эрх, эрх чөлөө, нийгмийн амьдралд оролцох боломж бололцоог нь хязгаарладаг улс төр, нийгэм, эдийн засгийн шинжтэй олон саад бэрхшээлийг арилгаж, “гарааны тэгш байдал” бүрдүүлэхэд чиглэдэг. Энэ шинж чанараар авч үзвэл Монгол Улсын Үндсэн хууль жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хэлбэрийн шинжтэй зохицуулалттайд тооцогдоно. Манай улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой ерөнхий зохицуулалтууд боломжийн хэмжээнд байгаа ч төлөөллийн ардчиллын зарчим талаас нь авч үзвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Тэгэхээр бидэнд Үндсэн хууль дахь ардчиллын шалгууруудыг агуулгын хувьд хангах болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Энхийн найдвар: Орос-Украины ээлжит яриа хэлэлцээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ7 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол1 долоо хоног өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр1 долоо хоног өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм1 долоо хоног өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр1 долоо хоног өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн