CRI Монгол радио
Төвөдийн соёл, аялал жуулчлалын 5 дахь олон улсын яармаг болж байна
БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, Төвөдийн өөртөө засах орны Ардын засгийн газар хамтран зохион байгуулж буй Хятадын Төвөдийн соёл, аялал жуулчлалын олон улсын 5 дахь яармаг 2023 оны 6-р сарын 16-ны орой Лхас хотод эхэллээ. Нээлтийн ёслол Төвөдийн үзэсгэлэнгийн төвийн талбайд болов.
Энэ жилийн яармаг 6-р сарын 16-наас 18-ны өдрүүдэд “Аз жаргалтай шинэ Төвөдөд зочилж, хамтдаа шинэ аялалд гарцгаая” уриан дор зохион байгуулагдаж, тоглолт үзүүлбэр, илтгэл, үзэсгэлэн, уулзалт, олон улсын хамтын ажиллагааны хэлэлцээ зэрэг олон агуулгатай байж, Төвөдийн нээлттэй, өөртөө итгэлтэй, хүлээцтэй шинэ дүр төрхийг бий болгох зорилготой аж.