Бидэнтэй нэгд

Дэлхий

Алга болсон шумбагч хөлгийг олсон ч зорчигчид бүгд амиа алдсан байжээ

Нийтэлсэн

  • Алга болсон хөлгийг олсон ч нэгэнт хожимдсон байв
  • Зорчигчид хүчилтөрөгчийн дутагдлаар бус хүчтэй дэлбэрэлтийн улмаас амиа алдсан байжээ
  • Шумбагчийг Титаник хөлгийн үлдэгдлээс 4,2 км зайд алсын удирдлагатай төхөөрөмжийн тусламжтай олжээ

“Титаник” хөлөг онгоцыг үзэхээр явсан таван хүний бүрэлдэхүүнтэй багийн шумбагч хөлгийг олсон ч зорчигчид бүгд амиа алдсан байжээ. Тэд хүчилтөрөгчийн дутагдлаар бус хүчтэй дэлбэрэлтийн улмаас нас барсныг CNN мэдээллээ.

Шумбагч онгоц эх хөлөгтэйгөө холбоо тасрах үед дэлбэрэлттэй дүйцэхүйц хүчтэй долгионы шинж тэмдэг илэрсэн гэж Тэнгисийн цэргийн өндөр албан тушаалтан ярьжээ. Дараа нь Тэнгисийн цэргийнхэн энэ мэдээллийг эрэн хайх ажиллагааны командлагчдад нэн даруй дамжуулж, эрлийн бүсийг нарийвчлахад ашигласан гэв.

Гэвч дэлбэрэлтийн чимээ нь тодорхой биш байсан тул шумбагч онгоцыг хайх, хүмүүсийг аврах ажиллагаа удаан үргэлжилсээр байв.

АНУ-ын эргийн хамгаалалтын алба Пүрэв гарагийн эхээр далайн ёроолоос сүйрсэн хөлгийг илрүүлсний дараа л шумбагч онгоц  дэлбэрэлтэд өртөн дотор нь байсан таван хүн бүгд амь үрэгдсэнийг мэджээ.

Алга болсон шумбагч онгоцны сүүлний хэсэг болон бусад тарсан хэсгийг Атлантын далайн хойд хэсэгт 4 км гүнд орших Титаник хөлгийн үлдэгдлээс 4,2 км зайд алсаас удирддаг шумбагч төхөөрөмжийн тусламжтай олсон байна.

Хөлөгт OceanGate компанийн захирал Стоктон Раш, тэрбумтан Хамиш Хардинг, Францын иргэн Пол-Хенри Наргеолет, бизнесмен Шахзада Давуд болон түүний хүү Сулеман Давуд гэсэн таван хүн зорчиж явсан юм.

Эх сурвалж: CNN

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр6 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр6 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр6 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана