Энтертайнмент
М.Пономарев: Галт тэргээр 16 цаг явж УБ-т ирлээ
Өнөөдөр Мөсөн Өргөөнд эхлэж байгаа жүдо бөхийн Их Дуулга тэмцээнд ОХУ-ын шигшээ баг оролцож байгаа билээ. Их Дуулга тэмцээнийг Оросын Матч ТВ шууд дамжуулан үзүүлнэ. Тус телевизийн сэтгүүлчид ажилдаа орсон байна. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Максим Пономарев тэдний асуултад хариулжээ.
-Казахстанд Астана Их Дуулга дуусаад л шууд Монголд ирэв үү?
-Өглөө эрт Астанад автобусаар нисэх буудал орсон. Тэндээсээ Москва ниссэн. Москвагаасаа Улаан-Үд нислээ. Улаан-Үдэд галт тэргэнд сууж, 16 цаг явсны эцэст Улаанбаатарт буусан.
-Урт зам туулжээ. Ядарсан уу?
-Мэдээж урт замд ядарна. Ямар ч хүнд хэцүү шүү дээ. Гэхдээ зүгээр, дасгал сургуулиа хийгээд сэргэлт авч байна. Манай бөхчүүд бүгд барилдахыг хүсэж байна. Хэн ч, юу ч тэдний барилдах хүслийг булааж чадахгүй. Тэмцээн уралдаанд орж чадахгүй үе байсан бол одоо ямар ч гэсэн тэмцээн уралдаануудад орох боломжтой боллоо. Бид барилдаад л байхыг хүсэж байна. Манай зарим залууст олимпын чансааны оноо авах шаардлага байгаа тул тэмцээнээс тэмцээнд яваад байхаас өөр арга байхгүй. Мастерс тэмцээнд чансаа өндөр 30 тамирчин л ордог. Энэ гучид багтахын тулд бид хичээж байна. Эмэгтэй шигшээ багийн хувьд Оростоо эхний хоёрт ордог тамирчдаа бүгдийг нь Улаанбаатарт авчирлаа. Олимпын эрхийн төлөө өрсөлдөх тамирчид маань. Тэд 100 хувь өэлтгэлтэй байгаа. Түрүүлж чансааны оноо авахын төлөө бүгдийг хийнэ.