Нийгэм
Наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг Н.Жанцанноров найруулна
Нийтэлсэн
1 жил өмнөНийтлэлч
АдминҮндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны тавдугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталсан.
Энэхүү тоглолтын Eрөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ерөнхий продюсерээр Ж.Дамдинцэрэн, Уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл, Ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, Ерөнхий зураачаар С.Чулуунбаатар, Ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, Хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, дүрс бичлэгийн продюсерээр А.Бүрэнбаатар нар ажиллахаар боллоо.
Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, туслах найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч А.Чингүүн нар ажиллана.