CRI Монгол радио
Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын ТУЗ-ийн дарга Бан Ги Мун үзэл бодлоо ярив
Энэ оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үеэр, тус чуулга уулзалтын ТУЗ-ийн дарга Бан Ги Мун ХТРТ-ийн сэтгүүлчдэд ярилцлагаа өгсөн байна.
Тэрээр хэлэхдээ, “Энэ оны чуулга уулзалтын “Тодорхой бус дэлхий ертөнц: эв нэгдэлтэй хамтран ажиллаж, сорилтуудыг даван туулж, нээлттэй, хүртээмжтэй хөгжлийг дэмжье” гэсэн уриа маш цаг үеэ олсон сэдэв гэж би хувьдаа бодож байна. Бид үнэхээр тодорхой бус дэлхий ертөнцөд амьдарч байна. Энэ дэлхий ертөнц нь үзэл суртлын, улс төрийн болон бусад байдлаар хагарал үүсэж, хуваагдмал байдал гарч байна. Бидэнд маш олон сорилтууд тулгарч байгаагаа ухамсарлахгүй байна. Уур амьсгалын өөрчлөлт нь нүдэн өмнө тулгарсан асуудал болж, ширүүн бороо, ой хээрийн гал түймэр, Сахарын элсэн цөлөөс өмнөх бүс нутгуудад удаан үргэлжилсэн ган гачиг зэрэг урьд өмнө байгаагүй уур амьсгалын үйл явдлуудад өртөж байна. Тиймээс бид маш болгоомжтой байж, эвлэрэн нэгдэж, эдгээр хямралыг хамтдаа даван туулах ёстой. Ийм ч учраас Бө-Аогийн Азийн чуулга уулзалт маш чухал юм. Энэ уулзалтад 2000 гаруй улс төр, бизнес, иргэний олон салбарын удирдлагууд, эрдэмтэн судлаачдыг урьсан. Бид үйл ажиллагааны амлалтаас эхэлж, дараа нь санал бодол, туршлага солилцох ёстой” гэлээ.
22 жилийн турш, Бө-Аогийн Азийн чуулга уулзалт улмаар хөгжин, Ази тивийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, эдийн засгийн даяаршлыг ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгох зэрэг олон үнэ цэнэтэй санал дэвшүүлсэн. Өнөөдөр Бө-Аогийн Азийн чуулга уулзалт нь Азийн онцлогтой, дэлхий дахинд нөлөө бүхий өндөр түвшний яриа хэлэлцээний индэр болон тэлэн өргөжлөө. Хөгжил ба хүртээмжтэй байдал, засаглал ба аюулгүй байдал, бүс нутаг ба дэлхий дахин, одоо ба ирээдүй зэрэг сэдэв нь бүр тодорхой бус дэлхий ертөнцөөс тодорхой байдлыг судлах, цаг үеийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болоод байна.
Тэрээр: “Бө-Аогийн Азийн чуулга уулзалт нь Азид эдийн засгийн интеграцчлалыг дэмжих зорилгоор 20 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Дэлхий дахин бүхэлдээ өөрчлөгдөж, улс төрийн байдал, уур амьсгалын үйл ажиллагаа, улс орнуудын санал зөрөлдөөн гэх мэтээр бүх зүйл өөрчлөгдөж байна. Бө-Аогийн чуулга уулзалт ч алсын хараатай байх ёстой. Бид Ази тивийн эдийн засгийн интеграцчлал, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхийн тулд илүү их хичээл зүтгэл гаргах ёстой. Гэхдээ Ази тив бол бүх дэлхийн зөвхөн нэг хэсэг юм. Бид урт хугацааны алсын хараатай байх хэрэгтэй юм” хэмээн онцолжээ.