CRI Монгол радио

Дөрөв дэх удаагийн суралцах хурал болов

Нийтэлсэн

ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 3-р сарын 30-нд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг сурч хэрэгжүүлэх тухай дөрөв дэх удаагийн суралцах хурлыг зохион байгууллаа. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин суралцах хурлын үеэр онцлохдоо, “Энэ удаагийн суралцах хурлыг зохион байгуулж байгаа нь үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж, бүх намаараа шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг сайтар сурч судлан, үзэл санааны онолын бат бөх суурийг тавих зорилготой юм” гэжээ.

Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Лю Гүөжүн, Ли Ганьжэ, Ли Шүлэй, Хэ Вэйдүн, Чэнь Мин-ер зэрэг нөхдүүд өөрсдийн үзэл санаа, ажлын арга барилаа нэгтгэн, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг сайтар судалж, хэрэгжүүлэх тухай ойлголт, туршлагаа хуваалцлаа.

Ши Жиньпин тэдний яриаг сонссоны дараа чухал илтгэл тавив. Тэрээр “Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг сайтар судалж, хэрэгжүүлэх нь ажил мэргэжлийн хөгжлийн шинэ нөхцөл байдлыг бий болгох шинэ эрин, шинэ аяны үндсэн шаардлага юм. Шинэ эрин, шинэ аянд, олон улсын болон дотоодын ээдрээтэй нөхцөл байдал, өөрчлөлт шинэчлэл, хөгжил, тогтвортой байдлын хүнд хэцүү ажил үүрэг, мөн тодорхойгүй, төсөөлөхийн аргагүй эрсдэл, сорилтууд тулгарч байна. Иймээс намын 20-р их хурлаас дэвшүүлсэн стратегийн зорилтыг биелүүлэхийн тулд өргөн олон намын гишүүд, боловсон хүчин, ялангуяа бүх шатны удирдах боловсон хүчин Хятадын онцлогтой социализмын үзэл санааг цаашид судалж, хэрэгжүүлэх нь маш чухал юм. Энэ бол намын төв хорооноос тогтоосон бүх намаараа энэ удаагийн суралцах хурлыг зохион байгуулж буйн үндсэн гол зүйл юм” гэжээ.

Exit mobile version