CRI Монгол радио

Ши Жиньпин таван зүйлийг онцлов

Нийтэлсэн

Дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Гуандүн мужид ажиллав. Энэ нь, ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш тэрбээр тус мужид дөрөв дэх удаагаа, ХКН-ын 20 дугаар их хурлаас хойш Бээжингээс бусад газарт хоёр дахь удаагаа ажилласан явдал байлаа.

Гуандүнд дөрөв хоног ажиллахдаа Ши Жиньпин дарга Жаньжян, Маомин, Гуанжөү гурван газарт очиж, компани нэгж, боомт, хөдөө тосгодоор явжээ. Гуандүнд ажилласан сүүлийн өдөр хуралд илтгэл тавьж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалт төлөвлөлттэй холбоотой багц томоохон ажлуудыг нэрлэв. Тухайлбал, Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэх, өндөр чанартай хөгжлийг тэргүүн зорилт болгох, хот суурин, бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг зохицуулах, Хятад улс хөгжлийн хаалгаа нээлттэй байлгах, намын гишүүд, албан хаагчид байнга суралцаж үзэл санаа, ёс суртахуунаа цэвэр байлгаж, оюуны чадвараа хөгжүүлэх хэрэгтэйг онцолсон байна.

Exit mobile version