Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Хятад-Монголын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх айлчлал

Нийтэлсэн

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ний хооронд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хугацаанд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо зохион байгуулагдах Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад мөн оролцох юм.
Энэхүү айлчлалын үеэр Л.Оюун-Эрдэнэ болон Ли Чян нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжид тус тус бараалхаж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцож, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.
БНХАУ бол Монгол Улсын мөнхийн хөрш бөгөөд худалдаа эдийн засгийн хамгийн том түншийн байр сууриа олон жил хадгалж буй орон юм.
Хөрш хоёр орон нь цар тахлын амаргүй үед эв санаагаараа нэгдмэл байж, бие биедээ харилцан туслах замаар хөрш орнуудын найрамдалт харилцааны тод үлгэр жишээ болж ирсэн билээ. Тухайлбал, Монгол Улс цар тахлын оргил үед Хятадын ард түмэнд 30 мянга хонь бэлэглэж, үүний хариуд Хятад улс Монголын ард түмэнд цай, цар тахлаас хамгаалах эд материал бэлэглэсэн билээ.
Монголчууд хонийг “халуун хошуут амьтан” хэмээж, цайлган цагаан сэтгэлийг бэлгэдэн сайн санасан хүмүүстээ бэлэглэдэг уламжлалтай. Харин цай бол Хятадын ард түмний идээний дээж бөгөөд 5000 жилийн түүхт тус улсын соёл уламжлалын салшгүй нэг хэсэг юм. Ийнхүү тус хоёр улс “юу байна түүгээрээ бие биенээ дайлж”, хөршүүд хэрхэн эв санаагаараа нэгдмэл байж, хэцүү бэрхийг хамтдаа даван туулж болдгийг дэлхий дахинд үлгэрлэн харуулсан.
Цар тахлын амаргүй үед тус хоёр улс өндөр дээд түвшний айлчлалыг тасалдуулалгүй зохион байгуулж, улс төр, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн. Тухайлбал 2020 оны хоёрдугаар сарын сүүлчээр Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад айлчилж, цар тахал дэгдсэнээс хойш Хятад улсад айлчилсан гадаадын анхны төрийн тэргүүн болж, Ковид-19 цар тахалтай тэмцэхэд Хятадын ард түмэнтэй эв санаагаараа нэгдмэл буйгаа биечлэн илэрхийлсэн. 2022 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин 2022” өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд биечлэн оролцсон юм. Мөн оны 11 дүгээр сарын сүүлчээр Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад улсад айлчилсан. Хамгийн сүүлд гэхэд 2023 оны тавдугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилж, Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ли Чянтай хэлэлцээ хийсэн.
Харин БНХАУ-ын талаас 2020 оны есдүгээр сар болон 2022 оны наймдугаар сард Хятад улсын тухайн үеийн Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, 2022 оны есдүгээр сард БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монголд айлчилсан.
Тэгвэл цар тахлын дараа болж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлал нь өргөн цар хүрээг хамарсан салбарт, тэр дундаа худалдаа, эдийн засгийн салбарт хоёр талын харилцан ашигтай, практик хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Монгол Улсын Төвбанкны мэдэгдсэнээр, Монгол Улс болон Хятад улсын хоёр талын худалдааны бараа эргэлтийн хэмжээ сүүлийн 10 жилийн хугацаанд 2.5 дахин нэмэгджээ. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын талаас Монголд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Монголын Үндэсний статистикийн хорооны мэдэгдсэнээр, энэ оны эхний таван сарын хугацаанд Монголын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.3 хувиар өсөн 9.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ хугацаанд Монгол Улс нийт 139 улстай худалдаа хийснээс Хятад улстай хийсэн худалдаа нь тус улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 73.2 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Хятад улс Монголын гадаад худалдааны хамгийн том түншийн байр сууриа хадгалсаар байна.
Одоогоос бараг 10 жилийн өмнө буюу 2014 онд Монгол болон БНХАУ нь хоёр талын худалдааны хэмжээгээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байсан бөгөөд энэхүү зорилт 2021 онд биелсэн.
Харин одоо Монгол Улс БНХАУ-тай хийж буй худалдааны хэмжээгээ ирэх таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэн 20 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна.
Энэ томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга замуудыг эрэлхийлж, хэрэгжүүлэхэд Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийж буй айлчлал нэн чухал.
Мөн сүүлийн жилүүдэд цөлжилтөөс үүдэлтэй шар шороон шуурганы давтамж Монголд нэмэгдэж, Монголын говиос улбаатай шороон шуурга Хятад улс болон бусад улсад хүрч буйг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Цөлжилттэй тэмцэхийн тулд Монгол Улс 2030 он гэхэд 1 тэрбум мод тарих зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Байгаль орчны асуудал гэдэг дан ганц улсын асуудал биш. Тиймдээ ч Хятад улс Монголын энэ санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, шороон шуурга болон цөлжилттэй тэмцэхэд Монголд туслахад бэлэн буйгаа илэрхийлсээр ирсэн. Эл асуудлаар ч Хятад улс Монголд тодорхой дэмжлэг үзүүлэх байх гэсэн хүлээлт байна.
Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг, цөлжилттэй тэмцэх зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбарт шинэ шатанд гаргаж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг улам бүр бэхжүүлэх нь эргэлзээгүй.
Г.Солонго

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа