CRI Монгол радио

Коста Рикагийн Ерөнхийлөгч Родриго Чавес ХТРТ-д тусгай ярилцлага өгчээ

Нийтэлсэн

2007 онд Хятад, Коста Рика хооронд дипломат харилцаа тогтоосон нь хоёр орны найрсаг харилцааны шинэ эрин үеийг эхлүүлсэн юм. 2013 оны 5-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Латин Америкт айлчилж, Коста Рикад хүрэлцэн очсон нь хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээжээ. Өнөөдөр кофеноос гадна Коста-Рикогийн гахайн мах, хан боргоцой, сүүн бүтээгдэхүүн зэрэг сайн чахарын бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд нэвтэрч байна.

Коста Рика бол шинэ зуунд Хятадтай дипломат харилцаа тогтоосон Төв Америкийн анхны орон. Хоёр орны харилцааг та хэрхэн үнэлэх вэ? гэж сэтгүүлч Коста Рикагийн Ерөнхийлөгч Родриго Чавесээс асуужээ. Үүнд тэрээр Коста Рика маш зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бид нэг Хятадын зарчмыг хүндэтгэдэг, энэ ч утгаараа хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гаргасаар ирсэн бөгөөд хоёр орны харилцаа улмаар бэхжиж байна. Хятад улс бол дэлхийн нэг туйл. Хятад улс нь дэлхий дээр хамгийн олон хүн амтай орон бөгөөд маш хурдтай хөгжиж, дэлхийн хамгийн чухал хоёр эдийн засгийн цогцын нэг болсон. Одоогоор бидний хувьд жижиг улс учраас хөрөнгө оруулалт, ялангуяа дэд бүтцийн талаар хөрөнгө татахыг хүсэж байна. Бид мөн Хятадын том зах зээлийг сонирхож байна. Хятадад сүүн бүтээгдэхүүн, уургийн хэрэгцээ их гэдгийг ойлголоо. Бид махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо үйлдвэрлэдэг. Иймээс Коста Рика, Хятад хоорондын харилцаа хоёр талд бүр ашигтай гэж би үзэж байна.

Exit mobile version