CRI Монгол радио

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралджээ

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлыг энэ сарын 28-нд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин даргалан хуралдуулжээ. Хурлаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, аналитик судалгаа хийсэн байна.

Хуралд онцлохдоо, эрэлт хэрэгцээг тэлэх нь эдийн засгийн өсөлтийг бататгах зангилаа асуудал юм. Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж, гадаадад нээлттэй байдлаа тэлэх ёстой. Мөн гол салбаруудад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үр дүнтэй бууруулахыг сайтар хийж, жижиг, дунд банк, даатгал, итгэмжлэлийн байгууллагын шинэчлэлийг зохицуулан хийх ёстой.

Иргэдийн амьжиргааг баталгаажуулж, их дээд сургууль төгсөгчдийг ажлаар хангах боломжийг тэлж, хот орж хөдөлмөр эрхэлж буй ажилчид зэрэг тодорхой бүлгийн ажлын байрыг тогтвортой байлгах ёстой гэжээ.

Exit mobile version