CRI Монгол радио
Ши Жиньпин Төв хорооны эдийн засгийн зөвлөлийн хуралд үг хэллээ
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өчигдөр ХКН-ын 20 дох сонгуулийн Төв хорооны эдийн засгийн зөвлөлийн анхдугаар хурлыг даргаллаа. Хурал дээр Ши Жиньпин, шинэ сонгуулийн санхүү эдийн засгийн зөвлөлийн ажлыг сайн хийж, орчин үеийн аж үйлдвэрийн систем байгуулахыг түргэвчилж, хүн амын чансаатай хөгжилд тулгуурласан Хятад маягийн орчин үеийн нийгэм байгуулахыг судлах хэрэгтэй гэв.
Тэрээр цохон тэмдэглэхдээ, бодит эдийн засагт тулгуурласан орчин үеийн аж үйлдвэрийн систем байгуулснаар Хятад улсын ирээдүйн хөгжил батжиж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж, олон улсын харилцаанд стратегийн ашигтай байрлалд байх болно. Ухаалаг технологи, шинэ боломжийг алдалгүй ашиглаж, хүн байгалийн ээлтэй зохицлыг хадгалж, аж үйлдвэрийн иж бүрэн систем, түүний бүрэн хүчин чадлын давуу талаа хадгалж, инновацийг үр дүнтэй ашиглаж, орчин үеийн аж үйлдвэрийн ухаалаг, ногоон, уялдаатай, бүтээлч, бүрэн бүтэн, тэргүүний, аюулгүй систем байгуулах хэрэгтэй гэжээ.