CRI Монгол радио
Хилийн чанадад буй хятадуудад мэндчилгээ дэвшүүлэв
“Хилийн чанад дахь хятад хүмүүс, Хятадын харьяат нарын нийгэмлэгүүдийн төлөөлөлийн нөхөрлөлийн 10 дугаар уулзалт”-ын төлөөлөгчдийг Ши Жиньпин дарга өнөөдөр /5 сарын 8/ Бээжин хотноо хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ши Жиньпин, ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс та бүхнийг халуун дотно хүлээн авч байна гэдгээ илэрхийлж, дэлхийн өнцөг булан бүрд суугаа хятад хүмүүс, Хятадын харьяат нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Нийгэмлэгүүдийн нөхөрлөлийн уулзалт нь хилийн чанад дахь хятад хүмүүс, Хятадын харьяат нарын гол нийгэмлэгүүд болон нөлөө бүхий хүмүүс хоорондоо харилцах гол индэр болдог. Энэ удаад “Гадаад дотоодыг уялдуулан холбож, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулъя” уриан дор болж байгаа бөгөөд хуралд 130 гаруй улс, бүс нутагт амьдардаг хятад хүмүүс, Хятадын харьяат нарын нийгэмлэгүүдийн хариуцлагатан 500 орчим хүн оролцжээ.