CRI Монгол радио

Ард түмний төлөө үйлчлэгч

Нийтэлсэн

Ши Жиньпин дарга 2019 оны гуравдугаар сард Италийн парламентын танхимын дарга асан Фикотой уулзахдаа, “Байгаа бүхнээ харамгүй зориулж, ард түмнийхээ төлөө амьдрах болно” гэж хэлж байжээ. Энэ үг бол Ши Жиньпиний ард түмний төлөөх чин сэтгэлийн илэрхийлэл, гүн гүнзгий, утга учиртай үг юм.

Хөдөө тосгоноос ажлын гараагаа эхэлж улс орны дээд удирдагч болсон Ши Жиньпин улс орон, ард түмнээ үргэлж бодож, өөрийгөө ард түмний төлөө үйлчлэгч гэж үздэг. Хал үзэж халуун чулуу долоож явсан тэрбээр ард түмний сайхан амьдралын төлөө санаагаа чилээж, тэдний хүсэл хүлээлтийн төлөө, хүн бүрийг жаргалтай байлгахын төлөө эх орондоо зүтгэдэг.

“Ард түмэн намайг улс орны удирдагчаар сонгосон учир би тэдний төлөө бүх хүчээ дайчлан шаргуу ажиллах болно” гэж Ши Жиньпин дарга хэлсэн байдаг.

Exit mobile version