Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Тавантолгойг авах уу, алдах уу!

Нийтэлсэн

МОНГОЛЧУУД ЯДУУРЛААРАА ДЭЛХИЙД ХААНА ЯВНА ВЭ

 

Түүхийн нугачаанд уруудаж мандсан ч газар шороогоо нүдний цөцгий мэт хайрлан ирсэн Монгол түмний мохошгүй зориг, мятаршгүй зүтгэл бидэнд энэ сайхан эх орныг минь бүрэн бүтэн өвлүүлэн үлдээсэн билээ. Гэтэл өнөөдөр эрх барьж буй, мэдээлэлд ойр цөөхөн хүмүүс газар шороогоо хөндийлөн сийчиж, охь шимийг нь хүртэн, хагартлаа баяжих гэсэн явцуу эрх ашигтаа хөтлөгдөн, ард түмний баялгийг сарвууныхаа завсраар савируулан зөөж байна. Гэтэл Манжийн дарлалд байсан Монголчууд тэртээ 1906 онд манж түшмэлээс Таван толгойн нүүрсийг аваад ир гэж явуулсан бичигт Түшээт гүн Гандинбалын Чагдаржав түдгэлзсэн мэдүүлэг хүргүүлж байсан түүхтэй.

Монгол Улсын баялгийн талаар товч дурдвал нүүрснээс алмаз эрдэнэ хүртэл 10.000 илэрц, 82 төрлийн ашигт малтмал хөрсөн доор маань байна.

Жонш, цайр, уран, алт, газрын тос, төмрийн хүдэр, зэс, нүүрс, занар гээд эхний есхөн ашигт малтмалыг дэлхийн зах зээлийн үнээр бодох юм бол манай улс 44.6 их наяд ам.долларын баялагтай.

Хэрвээ 44.6 их наяд ам.долларыг 3.4 сая хүндээ хуваавал хүн бүрд 13 сая ам.доллар ногдоно. Швецарчууд дэлхийд дундаж хөрөнгөөрөө 660 мянган ам.доллароор нэгдүгээрт байгаа бол Монгол Улс 15 сая ам.доллартой болох боломж байна л гэсэн үг. Ийм баян орны иргэд бид яагаад ийм ядуу амьдраад байгаа юм бэ. Бид ер нь хүмүүн төрөлхтөний хөгжлийн хаахна яваа юм бэ. ШИНЭ нам Тавантолгойн төрийн мэдлийн хувьцааг  иргэнд өмчлүүлэх тухай хуулийг 2018 оноос санаачилж, Тавантолгойг ард түмэндээ өгье гэдэг санаачилга гаргасан нь ганцхан л том зорилготой.

Энэ бол ядуурлыг устгах. Манай төр засаг “Ядуурал” гэдэг үгийг амны уншлага болтол ухамсаргүйгээр хэрэглэж ирснээр ядуурлыг зүгээр л нэр томьёо төдий, яг л  “Коко кола” гэдэг шиг бидний ухамсарт дасал болгосон байна. Энэ бол хүний тухай, та бидний, нийт монгол иргэдийн тухай асуудал. Эхлээд ядуурал яг ямар хэмжээнд байгаа юм бэ гэдгийг бид тодорхойлох ёстой. Юутай тэмцэж байгаагаа мэдэхгүйгээр бид юутай ч тэмцэж чадахгүй. Өрх бүр, хүн бүрийн амьдрал ямар байгааг бид мэдэж авах ёстой. Тэгж гэмээнэ ямар болгохоо, хаана хүрэхээ тодорхойлж чадна.

Дэлхийн хэмжээнд ядуурлын түвшнийг хэмждэг үндсэн гурван арга бий.

Үүнд:

Нэгдүгээрт, нэг хүнд ногдох ДНБ-ээр тооцох арга; хоёрдугаарт, өрхийн өдрийн орлого, хэрэглээгээр тооцох арга; гуравдугаарт, насанд хүрсэн иргэдийн дундаж хөрөнгийг тооцох гэсэн үндсэн гурван арга байдаг. Дэлхийн улс орнуудын нэг хүнд ногдох ДНБ-ээр аваад үзэхэд, манай улс 113-т орж байна. ДНБ 12 000 ам.доллар хүрч байж ядуурлаас гардаг, 20000 ам.доллар хүрч байж, ардчиллын наад захын хэрэгцээ хангагддаг гэж дэлхий үздэг. Тэгэхээр нэг хүнд ногдох ДНБ-ээр Люксембург дэлхийд тэргүүлж, Ирланд, Норвеги, Швейцарь, Сингапур, Катар, Америк эхний долоон байрыг эзэлж байна. Бидний хөрш болох ОХУ, БНХАУ 63, 64 дүгээр байранд орж буй. Нэг хүнд ногдох ДНБ гэдэг бол амьжиргааны түвшнийг ч илэрхийлдэг, хөгжил дэвшлийг ч илэрхийлдэг, ядуурлыг ч илэрхийлдэг үзүүлэлт юм. Харамсалтай нь, манай нэг хүнд ногдох ДНБ 4500 ам.доллар байна гэдэг бол маш доогуур түвшинд байгааг харуулж байна.

 

Гэтэл, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн зорилгод 15 000 ам долларт хүргэнэ гэж тусгасан нь Австралийн 1985 онд тавьж байсан зорилт юм. Өдгөөгөөс 30 гаруй жилийн өмнө хүрч байсан өөр улсын зорилтод бид одоогоос 30 жилийн дараа хүрнэ гэж байгаа нь нэн эмгэнэлтэй. Баялагтай орон бол сайхан амьдарч болдог юм аа гэдгийг Арабын орнууд яруу тод харуулж байна. Монгол Улс дээрх орнуудаас дутахгүй баялагтай, 10 орчим баялгаараа дэлхийд эхний 10 дотор эрэмбэлэгддэг. Ийм их баялагтай байж яагаад ийм доогуур байр эзэлж байна вэ. Бидний ДНБ-ээ 15000 биш, 150000 ам долларт хүргэх зорилго байх ёстой. Ханс Рослинг гэж эрдэмтэн дэлхийн улс орнуудыг нэн ядуу, ядуу, хөгжиж буй, хөгжингүй гэж дөрөв хуваадаг.

Дэлхийн банкны хэмжүүрийг 16 жил шүүмжилж ирсэн. Энэ хэмжүүрээ өөрчлөхгүй бол хүний тухай асуудал орхигдсоор байх болно гэдэг асуудлыг тууштай тавьсны эцэст Дэлхийн банк 2016 оноос эхлээд түүний саналыг хүлээн авч, нэг өдрийн орлого хэрэглээгээр хүн амын амьжиргааны түвшнийг тогтоодог жишигт шилжсэн юм. Энэхүү жишгээр нэг өдрийн орлого, хэрэглээ хоёр ам.доллароос бага бол нэн ядуу, 2-8 ам.доллар байвал ядуу, 8-32 ам.доллар бол дундаж, 32-оос дээш байх юм өндөр орлоготой гэж үзэх дэлхийн стандарт тогтсон. Өөрөөр хэлбэл, энэ стандартаар дөрвөн ам бүлтэй өрхийн орлого нь сард 840000 төгрөгөөс доош байвал нэн ядуу, 3360000 төгрөг хүртэл бол ядуу, 13440000 төгрөг хүртэл байвал дундаж, түүнээс дээш бол өндөр орлоготойд тооцогдохоор байна.

Харин манай НХХЯ хүн амын ядуурлын түвшинг нэг өдрийн орлогоор бус сараар нь тогтоож гаргасан байдаг. Жишээ нь нэг өдрийн орлого 2139 төгрөг (0,61 цент) буюу сарын орлого 64171 төгрөг байвал нэн ядуу, өдрийн орлого 3282 төгрөг (0.93 цент) буюу сарын орлого 98467 төгрөг бол ядуу, өдрийн орлого 4419 төгрөг (1.26 доллар) буюу сарын орлого 132578 төгрөг бол дундаж, үүнээс дээш бол өндөр орлоготой гэж тогтоосон байна. Дэлхийн стандартаар эдгээр үзүүлэлтүүд нь найман доллароос бага байгаа учир энэ гурван ангилал бүгд нэн ядуу бүлэгт орж байгаа ба нийт хүн амын 87.4 хувь нь нэн ядуу байгааг илтгэж байна. Харин өдрийн орлого 10948 төгрөг (3.12 доллар), сарын орлого 1313 868 төгрөг байгаа нь ядуу ангилалд орж байна. Энэ бүлэг нь 12 хувийг эзэлж байна. Хувьцаатай, хадгаламжтай хүнийг дундаж давхарга гэж нэрлэнэ гэж “The way to financial freedom”, “The laws of winners” номын зохиогч Bodo Schafer хэлсэн байдаг. Ядуурлыг хэмжих гурав дахь арга нь насанд хүрсэн иргэдийн дундаж хөрөнгөөр тооцох арга. Энэ ангиллаар Швейцарчууд (696604 ам.доллар) дэлхийд нэгдүгээр байранд, Люксембург (657564 ам.доллар), Америк (579051 ам.доллар) гээд эхний байранд орж байна. Манай хөрш БНХАУ 40-р байранд, дундаж хөрөнгө нь 76000 ам.доллар байна. ОХУ 70-р байранд буюу дундаж хөрөнгө 34005 ам.доллар байна. Энэтхэг 108-д орж байгаа ч дундаж хөрөнгө нь 15000 ам.доллар байна. Гэтэл Монгол Улсын насанд хүрсэн хүний дундаж хөрөнгө 7310 доллар байгаа ба 129-рт эрэмбэлэгдэж байна. Дундаж хөрөнгийг хэрхэн тооцоолдог вэ гэхээр таны өмчилж байгаа өмч хөрөнгөнөөс танд байгаа өр төлбөрийг хасахад таны жинхэнэ эд хөрөнгө гарна. Жишээ нь, танай гэр бүл ипотекийн зээл бүхий нэг орон сууцтай байлаа гэж бодоход орон сууцны үнээс байрны зээлийг тань хасаад үлдсэнийг нь гэр бүлийн насанд хүрсэн гишүүдэд хуваахаар нэг хүнд ногдох хөрөнгийн хэмжээ тодорхойлогдож байгаа юм. Монголд зээлгүй, өргүй хүн байхгүй учир монголчуудын хөрөнгө ийм бага буюу ядуу байгаа юм. Энэтхэгчүүдээс одоогийн байдлаар хоёр дахин ядуу амьдарч байгаагаа бид ойлгох ёстой. Африкийн 25 орноос дор амьдарч байна. Дэлхий даяар хэрэглэж буй энэ гурван үндсэн аргачлалаар бодоход, Монгол Улс нэн ядуу гэдэг ангилалд байгаа нь харагдаж байна. Гэтэл манай НХХЯ шиг 59 хувь нь дундаж давхарга гэж дэлхийд хаана ч байдаггүй аргачлалаар үнэлж байгаа нь өөрсдийнхөө алдаа, завхралыг далдлах гэсэн башир арга юм.

 

ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦААГ ИРГЭН БҮРД ӨМЧЛҮҮЛЭХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

 

Монгол Улсын хэмжээнд 1100 гаруй ордод олборлолт явуулж байгаагаас таван орд буюу 0,45 хувь нь төрийн мэдэлд байна. Үлдсэн ордын талаас их хувь нь гадаадын иргэд, ААН-үүд, тэдгээрийн 80 гаруй хувь нь БНХАУ-ынх байна.

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дурдсанаар Монгол Улс 175 тэрбум тонн нүүрстэй. Ганцхан “Тавантолгой”-н нүүрс гэхэд 7.3 тэрбум тонн нүүрстэй юм. Гэхдээ Тавантолгой бол Монголын нийт ордын ердөө 0.09 хувь. ШИНЭ нам ганцхан энэ ордыг л ард түмэнд өмчлүүлэх талаар ярьсаар ирлээ. Ердөө 0,1 хувь ч хүрэхгүй хэсгийг иргэн бүртээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлснээр ард түмнээ ядуурлаас гаргах бүрэн боломжтой гэдгийг бид эдийн засгийн үндэслэлтэй дэвшүүлж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компани 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан. Үүнийг 3.4 сая хүндээ хуваагаад яг тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх юм бол хүн бүрд 4400 ширхэг хувьцаа ногдоно. Тэгэхдээ өнөөгийн 1072 хувьцаа шиг амьгүй, нэр төдий биш жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орох санхүүгийн хэрэгсэл болох юм. Зөвхөн Таван толгойн ордыг ийм замаар хувьчлахад л манай улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр хоёр хөршийг давах энүүхэнд болно. 4400 хувьцааг нэг хувьцааг нь зах зээлийн доод ханш болох 20 ам.доллараар бодоход 88000 ам доллар буюу 308 сая (1$=3500₮) төгрөг нэг хүнд ногдохоор байна. Монголын нэг өрх дунджаар дөрвөн ам бүлтэй гэж тооцвол, нэг өрхөд 88000х4 тэнцүү 352000 ам.доллар буюу 1.2 тэрбум орчим төгрөг ногдож байна. Хувьцаагаа зарж болно, барьцаалаад мөнгө зээлж болно, хувьцаа хэвээр нь байлгаад ногдол ашгаа аваад явж ч болно, хувьцаагаа өвлүүлж болно, худалдаж, худалдан авч болно. Тавантолгойн компанийн 4400 хувьцааг иргэн бүрд эзэмшүүлснээр 44 их наядын нүүрсний хулгай дахин гарахгүй болно, таван толгойн ордоо гадаад, дотоодын компаниудад алдах аюулгүй болно. Иргэн бүр 308 сая, өрх бүр 1,2 тэрбум төгрөгтэй болох юм бол дараах нийгмийн өгөөж өрх бүрд бий болно:

1. Өрх бүр орон сууцтай болно. Монгол улсад 900 мянга гаруй өрх байгаагийн 168 мянган өрх нь орон сууцанд, 800 мянга гаруй өрх гэрт амьдарч байна. Тэгвэл хувьцаагаараа орон сууц худалдаж авах бүрэн боломж бий. Байгаа орон сууцаа шинэчлэх, өргөтгөх, илүү чанартай орон сууц худалдан авах эсвэл тогтвортой, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шийдэлд хөрөнгө оруулж болно.

2. Хувьцааны ногдол ашиг нь өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, өдөр тутмын зардлаа нөхөх, ирээдүйдээ хуримтлал үүсгэх эсвэл бусад бизнест хөрөнгө оруулах боломж бүрдүүлнэ.

3. Хувьцааны үнэ цэн нь цаг хугацааны явцад өсөн нэмэгдэх бөгөөд энэ нь хувийн бизнесээ эхлүүлж эсвэл өргөжүүлж, ажлын байр бий болгосноор, улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулж тогтвортой байдлыг бий болгоно.

4. Хувьцаанаас олсон ашгаа гэр бүлийн гишүүдийнхээ боловсрол, ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт болгон ашиглаж болно.

5. Эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдах, шаард­лагатай чанартай эм бүтээгдэхүүн худалдаж авах боломж бүрдэнэ. Монгол улсад худал­даалж буй эмийн 70 гаруй хувь нь женерик эм, тэдгээрийн 30 гаруй хувь нь хуурамч эм бөгөөд гар дээрээс зарагдаж байна.

Эцэст нь хэлэхэд, хувьцааны санхүүгийн үр өгөөж нь өрхийн амьдралын чанарыг бүхэлд нь сайжруулах болно. Иймд “Эрдэнэс тавантолгой”-г ард түмэндээ өмчлүүлж, иргэдээ баян чинээлэг амьдруулахын төлөө үзэл санаандаа ШИНЭ нам үнэнч байж, тууштай зүтгэх болно. Үүнд монгол хүн бүрийн дэмжлэг, эв санааны нэгдэл хэрэгтэй.

Ж.ЦОЛМОН /АШУ-ы доктор, профессор ШИНЭ намын дэд дарга/

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дэлхий19 цаг өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр19 цаг өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм19 цаг өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент19 цаг өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент19 цаг өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч19 цаг өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий22 цаг өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм22 цаг өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм22 цаг өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн