CRI Монгол радио
Үндэсний аюулгүй байдлын асуудлыг онцлов
Хятадын дээд удирдагч Ши Жиньпин 5 сарын 30-нд 20 дахь сонгуулийн төв хорооны Үндэсний аюулгүй байдлын хорооны анхны хурлыг даргалав. Тэрээр хуралд хэлсэн үгэндээ, үндэсний аюулгүй байдалд тулгарч буй ээдрээтэй хатуу нөхцөл байдлыг гүнзгий ойлгож, үндэсний аюулгүй байдлын том асуудлыг зөв шийдвэрлэн, үндэсний аюулгүй байдлын тогтолцоо ба чадварыг шинэчлэх асуудлыг хурдацтай ахиулж, аюулгүй байдлын шинэ төлөв байдлаар хөгжлийн шинэ төлөв байдлыг баталгаажуулах ёстой хэмээн онцолжээ.