CRI Монгол радио

Шааньши мужийн ажил байдалтай танилцав

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 5 дугаар сарын 17-нд Шааньши мужид ажиллаж, тус мужийн намын хороо, захиргааны ажлын хариу мэдүүлэлтийг сонсжээ.

Тэрээр, Шааньши муж бол Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын явцад эрхбиш баруун бүсийн үлгэр жишээ нь болохын төлөө хичээн ажиллах хэрэгтэй. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг эрхбиш бүхэл бүтнээр нь, оновчтой хэрэгжүүлж, чансаатай хөгжлийг тэргүүлэх байранд тавьж, улс орны хөгжлийн ерөнхий төлөв байдлыг харгалзан, өөрийн давуу талаа бадруулж ажиллах хэрэгтэй гэжээ.

Exit mobile version