CRI Монгол радио
Америк дэлхийн номер нэгийн “нууц хулгайлагч”
Саяхан Японы хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Японд удахгүй болох “Их 7”-ын дээд хэмжээний уулзалтаар олон улсын дүрэм журмыг “дагахыг” Хятад улсад шаардана гэж мэдээлжээ. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлж байна: Тэд ямар олон улсын дүрмийн тухай ярьж байна вэ? Олон улсын дүрэм журмыг хамгийн муу дагаж мөрддөг орны хувьд АНУ болон барууны цөөн хэдэн улс Хятадыг шүүмжлэх хэргэмтэй юү?
Олон улсын дүрэм журмын тухай ярихад НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд үндэслэсэн олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ гэх дэлхийд ганцхан дүрэм байдаг. Харин Америкаар төлөөлүүлсэн барууны цөөн хэдэн орон ер нь “НҮБ-ын дүрэм”-ийн тухай ярьдаггүй, зөвхөн “олон улсын хэм хэмжээний дагуу” гэж бөөрөнхийлүүлэн хэлдэг. Тэдний хэлж байгаа нь “НҮБ-ын дүрэм”-д байхгүй бөгөөд олон орны удирдагчийн НҮБ-д баталсан тунхаглалд тусгаагүй, мөн НҮБ-ын Ерөнхий ассамблей, Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудад ч ороогүй зүйл юм. “Та нарын хэлж буй олон улсын хэм хэмжээний дагуу гэдэг нь юунд суурилсан хэм хэмжээ вэ? Хэн тогтоосон юм? Энэхүү хэм хэмжээ нь олон улсын дэг журамтай ямар холбоотой юм?” гэж Хятадын төлөөлөгч Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр барууны орнуудаас тулгаж асууж байсан юм.
Эдгээр асуултад Америк зэрэг барууны цөөн орон одоо болтол хариулаагүй. Тэд “олон улсын хэм хэмжээний дагуу” гэж бөөрөнхийлөн хэлж байгаа нь улс төрдөө ямар нэгэн хэлбэрээр ашиглахыг зорьж байгаа төдий. Их долоогийн бүлэг мөн л үүнийг ашиглан бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, дэлхийн чанартай үймээн самуун дэгдээж, баг холбоо байгуулж хооронд нь сөргөлдүүлэх гэсэн оролдлоготой. Иймд тэдний хэлж буй “олон улсын хэм хэмжээний дагуу” гэдэг нь Америк зэрэг цөөн хэдэн оронд үйлчлэхээс биш олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцэхгүй нь ойлгомжтой. Харин ч Америкаар ахлуулсан орон олон улсын дэг журам, олон улсын тогтоолыг санаатайгаар зөрчсөөр л байгааг улс орнуудын шинжээчид илчилж шүүмжилсээр байна.
Бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй гэдэг нь “НҮБ-ын дүрэм”-ийн чухал зарчим бөгөөд олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ юм. Харин сүүлийн жил Америк Латин Америкт “Шинэ Монрогийн онол”-ыг сурталчилж, Евроазид “өнгөт хувьсгал”-ыг өдөөж, Баруун Ази, Хойд Африкт “Арабын хавар” гэгчийг сэдсэнээр олон орныг гал усны гашуун тамд унагасан юм. 21-р зуун гарснаас хойш гэхэд л Афганистан, Ирак, Сири зэрэгт Америкийн оролцоотой дайн дажин нийт 27 сая хүнийг орох гэр оочих аягагүй болгосон юм.
2022 онд Америкийн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын ажил хариуцсан зөвлөх асан Болтон, “гадаадын орнуудын төрийн эргэлт хийхэд Америкийн засгийн газар оролцсон” гэж олон нийтэд хандан хэлсэн юм. Мөн саяхан гэхэд Мексикийн Ерөнхийлөгч Лопес Америкийн ерөнхийлөгч Жо. Байденд илгээсэн захидлаа ил болгож, Мексикийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж Америкийг буруушаасан байна.
Америк холбоотон орнуудынхаа дотоод хэрэгт ч гар дүрж байдаг. 2013 онд Сноудены олон нийтэд нууц задалснаас эхлээд Пентагоны “нууц алдагдах” хүртэл Америк нь Герман, Франц, Швед, БНСУ, Израил, Украин зэрэг холбоотон орнуудаа ч амар байлгаагүй нууцыг нь хулгайлсаар иржээ. Үүнээс үзэхэд дэлхийн номер нэгийн “нууц хулгайлагч” нь ялт ч үгүй Америк болж таарна.