CRI Монгол радио

Буруу замаар будаа тээвэр буцах замдаа шороо тээнэ

Нийтэлсэн

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен саяхан мэдэгдэл хийж, ДЭМБ Тайванийг энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд ажиглагчаар оролцохыг урихыг “эрчтэй урамшуулан дэмжинэ” гэжээ. Энэ бол Тайваний асуудлаарх АНУ-ын засгийн газрын бас нэгэн оролдлого, хатгалга юм. АНУ-ын “урамшуулалт”-аар удахгүй болох “Их-7”-ын дээд хэмжээний уулзалт “Хятадын заналхийлэл”-ийг хөөрөгдөх болно гэж олон улсын хэвлэлүүд үзэж байгаа бөгөөд Тайваний асуудал онцгой “анхаарал татах” төлөвтэй байна гэв.

Сүүлийн жилүүдэд АНУ тэргүүтэй барууны цөөн тооны орнууд Тайванийн асуудлаар байнга шуугиан дэгдээх болсон. Тэр ч бүү хэл 2022 оны наймдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Пелоси Тайваньд айлчлах үед Хятад улс Тайваний хоолойн нөхцөл байдлыг хүчээр өөрчлөхгүй байхыг хүссэн хамтарсан мэдэгдэл гээгчийг “Их-7”-ын гадаад хэргийн сайд нар гаргаж байсан юм. Тайванийн хоолойн энх тайванд заналхийлж буй хамгийн том аюул бол “Тайванийг салган тусгаарлах үйл ажиллагаа, гаднын хүчний хөөргөн дэмжиж байгаа явдал гэдгийг ухаан санаа нь эрүүл хүн бүхэн мэдэж байгаа.

Тайванийн асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхолтой холбоотой. Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, Хятад улс бусад оронтой дипломат харилцаа тогтоож хөгжүүлэхийн улс төрийн ул суурь юм. Хэрэв АНУ холбоотнуудаа татан “Тайваний хөзөр” тоглох эсвэл бүр олон улсын тавцанд ямар нэгэн “нийтлэг ойлголт” бий болгож чадна хэмээн бодож байвал тэр нь ёстой л “санасных нь гарз” болж таарна.

Сүүлийн жилүүдэд хөгжиж буй зах зээлийн орнуудын хөгжлийг дагаад дэлхий дахин дахь “Их-7”-ын оролцоо ирэх тусмаа багасч, “том ах” АНУ-ын ноёрхлыг хадгалж авч үлдэхийн төлөөх тусгай багаж хэрэгсэл болжээ. Тэдний яриад байгаа “нийтлэг ойлголт” нь олон улсын хамтын нийгэмлэгийг огт төлөөлж чадахгүй. Түүгээр ч барахгүй тэдний “жижиг тойрог”-ын хүрээнд “нийтлэг ойлголт” гэгч нь барууныхны нэгдсэн үзэл бодлыг хир зэрэг тусгаж чадах вэ гэдэг нь ч эргэлзээтэй юм.

Францын ерөнхийлөгч Макрон энэ оны 4-р сард Хятадад айлчлахдаа Франц улс нэг Хятадын бодлогыг хүндэтгэж, тууштай баримталж, Европ Тайваний асуудлаар өөрийн ашиг сонирхлынхаа дагуу шийдвэр гаргах ёстой гэдгийг дахин онцолсныг хүмүүс анзаарсан. Улмаар энэ мэдэгдэл АНУ-ын дургүйцлийг хүргэсэн юм. Гэвч АНУ-ын засгийн газар холбоотнуудаа тагнаж чангасан нууц баримтууд задруулснаас үүдэлтэй итгэлцлийн хямралыг авч үзвэл “Их-7”-ын дотоодод аль хэдийн нь хагарал үүсэж сэв суужээ.

Тайваний асуудлаар АНУ нэг талаараа нэг Хятадын бодлогыг баримталж, “Тайваний тусгаар тогтнолыг” дэмжихгүй гэж мэдэгдэж байгаа бол нөгөө талдаа “Тайванийг Хятадыг дарахын тулд ашиглах тусга багаж болгон ашигласаар байна”. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Маккарти, “АНУ-аар дамжин өнгөрч” явсан Цай Инвэнь нарын уулзахад, “навигацийн эрх чөлөө” гэсэн тугийн дор Тайванийн хоолойгоор АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд өнгөрөхөд, мөн Америкийн батлан хамгаалахын гэрээлэгч 20 гаруй компани АНУ-Тайванийн цэргийн хамтын ажиллагааг дэмжих талаар ярилцахаар Тайваньд ирж, АНУ-ын улс төрчид Тайвань “олон улсын орон зай”-аа өргөжүүлэхэд нь туслахаа мэдэгдэж буй үед хэн чухам Тайваний хоолойд энх тайвныг хамгаална гэж хэлж байгаа мөртлөө хэрэг дээрээ өдөөн хатгалга явуулж, “гал дээр тос нэмсээр” байгааг дэлхий нийт тодхон харж байна.

Түүнчлэн энэ оны “Их-7”-ын чуулга уулзалтыг зохион байгуулагч Японы засгийн газар Тайваний асуудлаар “хоншоор дүрж”, эл асуудлыг Украины хямралтай холбож дүйцүүлэхээр дамжин “Хятадын заналхийлэл” гэгчийг хөөрөгдөж байгаа нь үнэн хэрэгтээ өөрийн цэргийн хүчээ өргөжүүлж чангаруулахдаа шалтаг эрж байгаа төдий юм. Ямартай ч Тайваний хоолойн нөхцөл байдал муудаж дордвол бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг ноцтой хохироох тул Азийн хөрш зэргэлдээ орнууд сэрэмжтэй байх хэрэгтэй.

Өнөөдөр дэлхий ертөнцөд нэг Хятадын зарим нь ганцхан хувилбартай, тэр нь даруй дэлхий дээр нэг л Хятад улс бий, Тайвань бол Хятад улсын салшгүй нэг хэсэг, БНХАУ-ын засгийн газар бол Хятад улсыг олон улсад төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар мөн. Үүнийг дэлхий нийтээрээ дэмжиж байхад Америк удаа дараа “галаар наадаж”, Тайваний асуудлаар Хятад улсыг хазаарлахыг оролдож байгаа нь эцсийн эцэст буруу замаар будаа тээвэр буцах замдаа шороо тээх явдал юм.

Exit mobile version