CRI Монгол радио
ОУОХ-ны ерөнхийлөгч Бахтай хийсэн ярилцлага
Энэ бол Бээжингийн 2022 оны өвлийн олимпийг төлөөлөх “Мөсөн тууз” гэгддэг Үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн юм. Өвлийн олимпийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс мөсний болон цасны тамирчид өөрсдийгөө давж, энэ мөсөн дээр гялалзсан. Өнөөдөр Олимпийн өв залгамжлалын нэг хэсэг болгон олон нийтэд нээлттэй, бүх нийтээр хуваалцаж байна. Өнөөдөр бидний ярилцах гэж буй зочин бол Олимпийн наадамтай холбоотой бөгөөд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах юм.
Олон зуун жилийн түүхтэй орчин үеийн Олимпийн хөдөлгөөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа талаар Бах дарга хэрхэн боддог вэ? Яагаад “Биндундун”-д анхны харцаар дурласан гэж хэлсэн бэ? Спортын тэмцээнийг улстөржүүлэхийг үргэлж тууштай эсэргүүцдэг хувийн туршлага нь юу вэ? Өнөөдөр бид хамтдаа ярилцлагаас хариултуудыг олж байна.