CRI Монгол радио

Ши Жиньпин намын бүтээн байгуулалтад голлон анхаарч байна

Нийтэлсэн

Энэ оны долдугаар сарын 1-нд ХКН-ын 102 жилийн ой тохиож байна. Хятад улсын дээд удирдагч, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ үеэр ХКН-ын бүтээн байгуулалт, зохион байгуулалтын ажлын талаар чухал заавар гаргасан байна. Уг зааварт, том намд л орших асуудлыг сайтар зохицуулан шийдвэрлэж, намын иж бүрэн, хатуу удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, үндэсний сэргэн мандалтын чухал зорилтыг биелүүлж чадах өндөр чанартай намын гишүүдийг бэлдэх ёстой гэж цохон тэмдэглэжээ.

Хятадын өнгөрсөн 100 жилийн түүх ХКН-тай салшгүй холбоотой. ХКН улам боловсронгуй болох явцдаа Хятадын хөгжлийг ахиулсан, ХКН-ын шинэчлэл өөрчлөлт нь Хятадын өөрчлөлт бөгөөд Хятадын сэргэн мандалт нь мөн ХКН-ын сэргэн мандалт юм. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд ХКН-ын байгуулсан ялалт нь түүний хүчирхэг удирдлага, хүчирхэг бие даасан бүтээн байгуулалт, зохион байгуулалтын ажилтай салшгүй холбоотой. 2012 онд Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын ажилд томилогдсоноос хойш, Ши Жиньпинээр тэргүүлүүлсэн намын төв хороо нь намыг бүх талаар сахилга баттай болгож, удирдан засах ажлыг тууштай хийсээр ирсэн юм.

Ши Жиньпин намын бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулан, намыг иж бүрэн, чанд хатуу засах шаардлагыг дэвшүүлж, энэхүү шаардлагаа орчин үеийн социалист улс орныг цогцоор байгуулж, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэн, хуулийн дагуу улсаа засахтай нягт холбож, ХКН-ын засаглалын стратегийн төлөвлөлт, ерөнхий зураг төсвийг гаргасан юм.

Exit mobile version