CRI Монгол радио

Ши Жиньпин: Цаг эриний хөгжлийн урсгалыг няцааж болохгүй

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 23-р хуралдаанд долдугаар сарын 4-ний үдээс хойш Бээжингээс цахимаар оролцож, чухал үг хэлэв.

Цаг эриний хөгжлийн урсгалыг няцааж болохгүй

Өнөөгийн дэлхий ертөнц үймээн самуунаар дүүрч, зуун жил тохиогоогүй өөрчлөлтүүд хурдацтай явагдаж, хүний нийгэм урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч байна. Эв нэгдэл үү, эсвэл хагарал уу? Энх тайван уу, эсвэл зөрчилдөөн үү? Хамтын ажиллагаа юу, эсвэл сөргөлдөөн үү? Эдгээр нь дахинтаа цаг үеийн асуулт болжээ. Миний хариулт гэвэл, бүх улс орны ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүлэл бол даруй бидний эрэл хөөцөлдөл бөгөөд энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдал гэх мэт цаг үеийн чиг хандлагыг няцааж болохгүй юм.

Зөв чиглэл баримтлан эв нэгдэл итгэлцлийг нэмэгдүүлэх ёстой

Бид стратегийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, яриа хэлцлээр санал зөрөлдөөнийг арилгаж, хамтын ажиллагаагаар өрсөлдөөнийг давж, харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухад асуудлыг хүндэтгэж, бие биенийхээ хөгжил, сэргэн мандалтыг тууштай дэмжих хэрэгтэй. Нийт бүс нутгийн хийгээд алс хэтийн ашиг тусаас гараагаа авч, дипломат бодлогоо бие даан боловсруулж, улс орныхоо хөгжил дэвшлийн хэтийн төлав, хувь заяаг өөрсдийн гартаа сайтар атгах ёстой.

Бүс нутгийн энх тайван байдлыг хамгаалж, аюулгүй байдлыг баталгаажуулна

Бүс нутгийн урт хугацааны аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах нь бидний хамтын үүрэг хариуцлага. Хятад улс талуудтай хамт дэлхийн аюулгүйн санаачилгыг хэрэгжүүлэн, хэлцэл зөлшилцлөөр улс хоорондын зөрчил маргааныг зохицуулж, олон улс, бүс нутгийн асуудлыг улс төрөөр шийдэж, бүс нутгийн аюулгүйн халхавчийг бий болгоход бэлэн байна.

“Бүс ба зам”-ыг улам өргөн дардан болгоцгооё

Бид “Бүс ба зам”-ын чанартай бүтээн байгуулалтыг улс орнуудын хөгжлийн стратеги болон бүс нутгийн хамтын ажиллагааны санаачилгуудтай холбож, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй хялбар болгож, боомтын дэд бүтэц болон бүс нутгийн олон улсын ложистикийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг баталгаажуулахад бэлэн байна. Энэ онд миний дурдсан ‘Бүс ба зам’ санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Хятад улс ‘Бүс ба зам’-ын олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалтыг зохион байгуулах болно. Талууд чуулга уулзалтад оролцож, дэлхийд үр өгөөжөө өгч буй энэхүү аз жаргалын замыг илүү өргөн, илүү урт удаан болгохыг хүсэж байна.

Exit mobile version