Дэлхий
БНСУ-ын Ерөнхийлөгч Украинд хийсэн гэнэтийн айлчлалаараа зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ
- БНСУ-ын Ерөнхийлөгч бямба гарагт Украинд гэнэтийн айлчлал хийв
- Зэвсгийн тусламжид мина илрүүлэгч, түүнийг салгах төхөөрөмж багтаж байгаа аж
- Украин БНСУ-аас цахилгаан машин болон цэнэглэдэг зайны үйлдвэрт хөрөнгө оруулахыг хүсжээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль бямба гарагт Украинд гэнэтийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Солонгос улсаас Украинд хүмүүнлэгийн болон зэвсгийн тусламж үзүүлэхээр болсныг Ерөнхийлөгч Юн мэдэгджээ.
Тусламжид мина илрүүлэгч болон салгах төхөөрөмж багтаж байгаа аж. Энэ талаар Ерөнхийлөгч Юн “Украинд мина илрүүлэгч, түүнийг салгах төхөөрөмжийн хэрэгцээ маш их бий. Бид зэвсгийн тусламжийг урт хугацаанд үзүүлэхээр зорьж байна. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарна” хэмээн ярив.
Мөн Украин БНСУ-аас цахилгаан машин болон цэнэглэдэг зайны үйлдвэрт хөрөнгө оруулахыг хүссэн байна.
Ерөнхийлөгч Юн өнгөрсөн долоо хоногт Польш болон Литва улсууд руу айлчлал хийсэн. Түүний Украин руу хийсэн гэнэтийн айлчлал 11 цагийн дараа өндөрлөжээ.
Эх сурвалж: Ёонхап