Энтертайнмент

Жюү жицү ДАШТ: “Мөсөн өргөө”-нд ирж, монгол тамирчдаа дэмжээрэй

Нийтэлсэн

20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдаж байна.

2023 оны ДАШТ ОХУ-д явагдах байсан ч нөхцөл байдлын улмаас өөрчлөгдсөн. Монгол улс ийнхүү 2022 оны дөрөвдүгээр сард ДАШТ зохион байгуулах эрхээ авсан юм. Гадаадын 50 орны 600 гаруй тамирчид оролцож байгаа энэхүү тэмцээн Монгол улсад 10 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд үр нөлөө үзүүлж байгаа. Шууд бус үр нөлөө нь дэлхийн хэмжээнд Монгол Улсын нэр хүндийг өсгөж байгаа явдал юм.

Өнөөдөр насанд хүрэгчдийн нэ-ваза буюу ДАШТ-ий үндсэн өрсөлдөөн эхэллээ.

“Улаанбаатар-2023” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 85 кг, -94 кг, эмэгтэйчүүдийн 45 кг, -70 кг, +70 болон хосын төрлийн тэмцээнтэй. Манай шилдэг тамирчид өнөөдөр дэвжээнд гарах тул та бүхэн “Мөсөн өргөө”-ндөө ирж, тамирчдаа дэмжээрэй.

Exit mobile version