Бидэнтэй нэгд

Нийгэм

Архидалтын улмаас 0-16 насны зургаан хүүхэд хохирчээ

Нийтэлсэн

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2023 оны долоодугаар сарын 8-16-ны хооронд Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт осол гэмтлийн шалтгаанаар нийт 4796 хүн тусламж үйлчилгээ авчээ. Тэдгээрийн 2946 нь том хүн, 1850 нь 0-18 насны хүүхэд байсан аж.

Баярын өдрүүдээр мөн зам тээврийн ослын улмаас 530 хүн Яаралтай тусламж авсан нь нийт яаралтай тусламжийн 11%-ийг эзэлжээ.

Түүнчлэн мориноос унаж гэмтсэн тохиолдол 150 бүртгэгдсэн ба тэдгээрийн 66 нь хүүхэд байна. Үүн дотор уралдааны мориноос унасан 21 хүүхэд байгаа аж.

Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 56 хүн ГССҮТ-өөс тусламж, үйлчилгээ авчээ. (Өмнөх онд 98 хүн тусламж үйлчилгээ авсан)

Үүнээс 0-16 насны зургаан хүүхэд байна. Дээрх үйлчлүүлэгчдээс 14 нь аюулгүй байдлаа хамгаалуулсан бол дөрөв нь тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн 2022 оны долоодугаар сард ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 14.207 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс эрэгтэй 8307, эмэгтэй 5900 байгаа бол, 0-18 насны хүүхэд 5965 байжээ.

Эх сурвалж: ГССҮТ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол3 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр3 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр3 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр3 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр3 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ