Дэлхий

Киргизийн төрийн албан хаагчдад эх хэлээ заавал эзэмшсэн байхыг шаардсан хууль батлагджээ

Нийтэлсэн

Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров өчигдөр киргиз хэлийг төрийн албан хаагчид заавал эзэмшсэн байхыг шаардсан хуулийг баталжээ.

Тус улсын парламент шинэ хуулийн төслийг энэ оны тавдугаар сард хэлэлцэж дэмжсэн юм.

Хуульд зааснаар Киргизийн бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид төдийгүй хувийн хэвшлийн бүх байгууллагууд албан харилцаандаа киргиз хэлийг хэрэглэх ёстой болж байна.

Мөн бүх телевиз, радиогийн сувгууд агуулгынхаа 60-аас багагүй хувийг киргиз хэлээр явуулах ёстой болжээ.

Түрэг хэлний бүлэгт багтдаг киргиз хэл нь Киргизстан улсын төрийн хэлд тооцогддог ч ихэнх албан харилцаа орос хэл дээр хэрэгждэг юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe

Exit mobile version