CRI Монгол радио

АНУ-д Хенри Киссинжерийн дипломат мэргэн ухаан хэрэгтэй

Нийтэлсэн

7-р сарын 20-ны өдөр Бээжин хотын Дяо Юйтай төрийн зочид буудлын 5-р нэгэн онцгой зочноо угтан авлаа.

Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин энд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжертэй уулзав. Дарга Ши Шииньпин 100 насан сүүдэртэй түүнийг “хуучин анд” хэмээн хүндлэн дуудаж, түүний Хятад, Америкийн харилцааны хөгжлийг ахиулах, Хятад, Америкийн ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан түүхэн гавьяаг өндрөөр үнэлэв. Киссинжер хэлэхдээ, Америк, Хятадын харилцаа нь Америк, Хятад болон цаашлаад дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой. Америк, Хятадын ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.

Одоогоос 52 жилийн өмнө буюу мөн л 7-р сард яг энэ төрийн зочид буудалд АНУ-ын ерөнхийлөгч Никсоны үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах, тусгай элчийн хувиар Киссинжер Хятадын ахмад үеийн удирдагчидтай уулзаж, Хятад Америкийн харилцааг хэвийн болгох үйл явцыг эхлүүлсэн юм. Энэ нь Киссинжерийн дипломат карьер дахь чухал мөч гэж шинжээчид үздэг. Өнөөдрийг хүртэл тэрээр Хятадад 100 гаруй удаа айлчилж, 100 насандаа Хятад, Америкийн харилцаа холбоо, яриа хэлэлцээг ахиулах тэргүүн эгнээнд идэвхтэй ажиллаж байна. Энэхүү “хос зуун” нь дэлхий нийийн хүндэтгэлийг хүлээх нь гарцаагүй юм.

АНУ-ын зарим улстөрчид Хятадын хөгжлийн зам, улс төрийн тогтолцоо, үнэт зүйлс нь АНУ-ынхаас тэс өөр гэж хэлдэг бөгөөд үүнийг Хятадад дайсагнах, дарамт үзүүлэх үндэс болгон ашигладаг. Гэхдээ энэ ялгаа нь шинээр бий болсон зүйл биш юм. Хүйтэн дайны оргил үедХятад, Америк 20 гаруй жил үргэлжилсэн цав суусан харилцааг зөөллөж, “Номхон далайг гатлан гар барилцсан” нь дэлхий нийтэд шуугиан тарьсан байдаг. Яагаад ийм боломжтой байсан бэ? Энэ нь зөвхөн цаг үе, чиг хандлагаас шалтгаалж байгаа төдийгүй хамгийн чухал шалтгаан нь Хятад, Америкийн удирдагчид дайсагнахаа больж найрсаг харилцаатай байх нь бие биедээ ашиг тустай төдийгүй дэлхий дахинд ч ашигтай гэдгийг ойлгосон явдал юм. Иймээс хоёр тал ер бусын стратегийн мэргэн ухаан, алсын хараа, эр зоригийн ачаар үзэл суртлын зөрүүг даван туулж, түүхэн алхам хийж байсан юм.

52 жилийн дараах өнөөдөр олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж, Хятад, Америкийн хүчний тэнцвэрт байдал мөн өөрчлөгдсөн ч Хятад, Америк нь хамтарваас ашигтай, сөргөлдвөөс хохиролтой гэдэг логик ерөөс өөрчлөгдөөгүй. Хятад, Америкийн хамтын ажиллагаа дэлхийн энх тайван, тогтвортой байдалд тустай гэсэн логик өөрчлөгдөөгүй. Хятад улсын АНУ-ын талаар баримталж буй бодлого нь галгамж чанараа хадгалж буй ч огт өөрчлөгдөөгүй. Өмнө нь Ерөнхийлөгч Байдентай утсаар ярьж, уулзсан байсан, эсвэл энэ удаад Киссинжертэй уулзсан ч Хятад Америкийн харилцааг тогтвортой хөгжүүлэх гол түлхүүр нь харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар ялах гурван зарчмыг баримтлах явдал гэдгийг Хятад улсын дарга Ши Жиньпин олон удаа онцолсон. Энэ бол Хятад, Америкийн өнгөрсөн харилцааны туршлагын дүгнэлт, мөн Хятад Америкийн шинэ эринд зөв зохицох арга зам юм.

Ноён Киссинжер Хятад Америкийн харилцаа, хэлэлцээний гэрчийн хувьд Тайваний асуудал бол Хятад Америкийн харилцааны хамгийн чухал бөгөөд эмзэг гол асуудал гэдгийг онцгой мэдэж байна. Тэрээр энэ удаад Хятадад айлчлах үедээ хэлэхдээ, “Шанхайн мэдэгдэл”-д заасан зарчмуудыг баримталж, нэг Хятадын зарчим Хятадад туйлын чухал болохыг ойлгох ёстой гэжээ. Тайваний асуудалд гар дүрж, “галаар наадаж” буй Америкийн зарим улстөрчид зуун жилийн түүхийн гэрч болсон өндөр настны сургаал үгийг сонсох хэрэгтэй.

Хятадууд “Өнгөрсөнөө дүгнэж, шинийг сурч судал” гэж байнга яридаг. Өнгөрсөн 52 жилийн хугацаанд Хятад Америкийн хамтын ажиллагаа хоёр орон төдийгүй дэлхий дахинд ашигтай томоохон үйл явдлуудыг биелүүлж чадсан юм. Өнөөдөр АНУ-ын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид түүхээс хариулт олох шаардлагатай байна: Хятадыг хэрхэн харж, Хятадтай хэрхэн харилцах нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд үнэхээр нийцэж байна вэ? Эдгээр үндсэн асуудлуудыг бүрэн тунгаач бодож чадвал АНУ Хятадтай харилцахдаа зөвхөн хориг тавих, хянах шашантаа эргэлдээд байхгүй болно. Хятад Америкийн харилцааны ирээдүй өнөөдрийн сонголтоос шалтгаална, түүхийн туршлагыг эргэн хархаас салж чадахгүй. Хятад, Америкийн харилцааны “заавал хариулах ёстой асуулт”-ыг сайн гүйцэтгэхийн тулд АНУ-д Киссинжерийн дипломат мэргэн ухаан хэрэгтэй байна.

Exit mobile version