CRI Монгол радио
Ши Жиньпин: Армийн зуун жилийн тэмцлийн зорилгыг биелүүлэхэд улс төрийн хүчтэй баталгаа хангана
7-р сарын 20-оос 21-ний өдрүүдэд Хятадын армийн намын бүтээн байгуулалтын хурал Бээжинд болов. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал заавар өгсөн байна.
Тэрээр онцлохдоо, Хятадын армийн намын бүтээн байгуулалтын энэ удаагийн хурлыг сайтар зохион байгуулах нь ХКН-ын 18-р их хурлаас хойших армийн намын удирдлага болон намын бүтээн байгуулалтын ололт амжилтыг бэхжүүлэх, шинэ эриний шинэ аян дахь армийн намын удирдлага болон намын бүтээн байгуулалтын ажлын шинэ нөхцөл байдлыг бий болгох зэрэгт чухал ач холбогдолтой юм. Хятадын Коммунист Намын 20-р их хурлын үзэл санааг бүрэн хэрэгжүүлж, Үндэсний зохион байгуулалтын ажлын хурлын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, Хятадын Коммунист Намын 18-р их хурал ялангуяа Гутяньд хуралдуулсан Хятадын армийн улс төрийн ажлын хурлаас хойших армийн намын бүтээн байгуулалтын түүхэн амжилт болон чухал туршлагыг нарийн хянамгай дүгнэж, нам, цэрэг армийн иж бүрэн, хатуу засаглалыг үргэлжлүүлэн ахиулж, цэрэг арми дахь намын дээд удирдлагыг баримтлах, дайнд бэлтгэх, дайтах чадварыг дээшлүүлэх, намаа удирдан засах улс төрийн хариуцлагыг биелүүлэх зэрэг талаар бүх шатны намын байгууллагад оршиж буй товойм асуудлыг дорвитой зохицуулж, армийн зуун жилийн тэмцлийн зорилгыг биелүүлэхэд улс төрийн хүчтэй баталгаа хангана гэжээ.