Дэлхий

Сергей Шойгу тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид Умард Солонгост айлчилж байна

Нийтэлсэн

Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу тэргүүтэй ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчид энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд Умард Солонгост айлчилж байгааг ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.

Төлөөлөгчид 1950-1953 оны Солонгосын дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох юм байна.

“Долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Оросын батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчилж, 1950-1953 оны Эх Орноо Чөлөөлөх Дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцоно” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Уг айлчлал хоёр орны хамтын ажиллагааны хөгжлийг шинэ түвшинд гаргаж, батлан хамгаалах салбарын хэлхээ холбоог бэхжүүлэх ач холбогдолтойг бас мэдэгдэлд онцолсон байна.

Украины дайн эхэлсэн цагаас хойш Орос, Умард Солонгосын харилцаа улам гүнзгийрээд байгаа. Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн Бүгд Найрамдах Улсуудыг хүлээн зөвшөөрсөн цөөхөн улсуудын нэг Умард Солонгос болсон юм.

Пёньяны эрх баригчид өнгөрсөн онд бас дайны дараа Украины эзлэгдсэн нутгийн сэргээн босголтод оролцох хүсэлтээ илэрхийлж байв.

 

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version