CRI Монгол радио
Ши Жиньпин Саньшиндүйтэй танилцав
25-ны үдээс хойш, 26-ны үдээс хойш, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Сычуань мужийн Гуан-Юань, Дэ-Ян хотноо Цүй-Юньлан эртний Сычуаний зам болон Саньшиндүйн музейд ажиллаж, тухайн орон нутгийн түүх соёлыг өвлөн уламжлах, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулах болон түүх соёлын буурийг илрүүлэн судалж, түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалан сэлбэж байгаа байдалтай танилцав.
Саньшиндүйн туурь нь Сычуань мужийн Дэ-Ян хотын Гуанхань хотын баруун хойд хэсэг дэх Языхэ голын өмнө эргэнд байрладаг. Одоогоос 4500~2900 жилийн өмнийн эртний Сычуаний соёлын дүр төрх, хөгжлийн түвшнийг тусгасан бөгөөд мөн үеийн Хөх мөрний урсгал дагуу газар нутаг дахь соёлын агуулгаар хамгаас баялаг, талбайгаар хамгаас их хотын туурь юм.
Саньшиндүйн музейн шинэ ордон 54.4 мянган квадрат метр талбайтай, 2022 оны гуравдугаар сараас эхлэн 1.4 тэрбум юанийн хөрөнгө оруулж байгуулаад 2023 оны долдугаар сард ашиглалтад оруулжээ. Саньшиндүйн музейн шинэ ордон нь 1,2-р ордонтойгоо Саньшиндүйн музейн цогцолборыг бүрдүүллээ.