Нийгэм
Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам тавьжээ
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгах ажил үргэлжилж байна.
Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн баруун талын зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж, газрыг чөлөөлжээ.
Үргэлжлүүлэн тухайн газрыг нөхөн сэргээж, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам тавьж, сандал, саравч, гэрэлтүүлэг, хогийн сав байрлуулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дууслаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижуулах ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэв.