Нийгэм
Онги голын усанд боогдсон иргэнийг завиар зөөвөрлөн гаргажээ
Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т орших Их булаг багийн нутаг Хунтын гарам хэмээх газарт нэг хүн Онги голын усанд боогдсон гэх дуудлага долоодугаар сарын 26-ны 21:47 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн 38 настай эрэгтэй О Онги голын салаанд усанд боогдсон байсныг завиар зөөвөрлөн ус гаталгаж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.