Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Чэндүгийн Универсиад: “Залуусын хот”-д дэлхийн залуус спортоор нэгдэж байна

Нийтэлсэн

Дэлхийн оюутны спортын зуны 31 дүгээр Универсиад наадам БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн төв Чэндү хотноо 2023 оны долдугаар сарын 28-ны баасан гарагийн орой ёслол төгөлдөр эхэллээ.

Цар тахлын улмаас хоёр жилээр хойшлогдоод байсан Чэндүгийн Универсиад наадам эхэлснийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхий дахинд зарлан тунхагласан юм.

Наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх оюутны спортын энэ их наадамд дэлхийн 113 улс орны 6500 орчим оюутан тамирчин спортын 18 төрлөөр авхаалж самбаа, ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөнө.

Универсиад наадам нь дэлхийн залуучуудын спортын арга хэмжээ төдийгүй соёлын солилцооны чухал талбар, дэлхийн залуучуудын эв нэгдэл, нөхөрлөлийн баяр юм.

Залуусын хүчээр дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийг хөхиүлэн дэмжиж, дэлхийн нийтэд тулгарч буй сорилтуудыг эв санааны нэгдлээр даван туулахын тулд Дэлхийн оюутны спортын наадмын үзэл санааг улам бүр түгээн дэлгэрүүлж, дэлхийн өнцөг булан бүрийн залуусыг нэгтгэхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин наадмын нээлтийн ёслолд оролцохоор ирсэн хүндэт зочдыг баасан гарагт хүлээн авч уулзах үеэрээ уриалсан байна.

Залуус харилцан ойлголцох, харилцан суралцах замаар харилцан адилгүй соёлыг ойлгож, дэлхий дахины эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд залуучуудын харилцан ойлголцлыг бэхжүүлж, солилцоог гүнзгийрүүлэх нь чухал болохыг Ши Жиньпин онцолсон байна.

Түүнчлэн нийгмийн хөгжил, улс орны хөгжил цэцэглэлтэд ард иргэдийн эрүүл мэндийн үүрэг оролцоо нэн чухал болохыг тэрбээр цохон тэмдэглээд “Спорт нь ард түмний эрүүл мэндийг сайжруулах, сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг биелүүлэх, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг дэмжих чухал арга зам юм” гэжээ.

2012 онд болсон Хятадын Коммунист Намын 18 дугаар Их хурлаас хойш Хятад улс нь спортын үйлсэд ихээхэн ач холбогдол өгсөөр байгаа билээ.

Сүүлийн жилүүдэд тус улс тив, дэлхийн хэмжээний олон томоохон арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, цар тахлын амаргүй үед буюу өнгөрсөн онд “Бээжин-2022” өвлийн олимп болон паралимпын наадмыг амжилттай зохион байгуулснаар тус улс мөс болон цасны спортоор 300 сая хүнийг хичээллүүлэх зорилтоо бодит ажил хэрэг болгож, илүү олон хүнийг өвлийн спортын хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болгосон билээ.

Аварга хулсны баавгай, амтат хоол, аагтай цайгаараа алдартай Чэндү хот нь 21 сая оршин суугчтай бөгөөд нийт оршин суугчдын 45 гаруй хувь нь 14-45 насныхан байна. Тиймээс тус хотыг “залуусын хот” гэдэг бөгөөд энэ наадам нь Чэндүгийн залуус төдийгүй Чэндүд хуран цуглаад буй дэлхийн залуучуудын спортоор хичээллэх урам зоригийг улам бүр бадрааж өгөх нь гарцаагүй.

Мөн Чэндүгийн Универсиад наадам нь дэлхийн залуу тамирчид, их дээд сургуулийн оюутнуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, соёл иргэншил хоорондын солилцоо, харилцан суралцах үйл ажиллагааг дэмжих, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгох хүчин чармайлтыг ахиулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж Хятад улсын холбогдох албаны хүмүүс болон шинжээчид үзэж байна.

Г.Солонго

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр7 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр7 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент7 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент7 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр7 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана