CRI Монгол радио
Японы “цагаан ном” ямар зорилготой вэ?
Японы засгийн газар саяхан 2023 оны “Батлан хамгаалахын цагаан ном” баталж, Япон улс “дайны дараах аюулгүй байдлын хамгийн ноцтой, ээдрээтэй орчинтой тулгарч байна” гэж мэдэгдээд, Хятад улсыг “урьд өмнө байгаагүй хамгийн том стратегийн сорилт” гэж тодорхойлжээ. Улс орнуудын цэрэг армийн байдалд дүн шинжилгээ хийхдээ, 500 гаруй хуудас бүхий цагаан номын 31 хуудас нь Хятадын нөхцөл байдлыг танилцуулжээ. “Хятадын заналхийлэл” гэгчийг хөөрөгдсөн шинэ хувилбарын цагаан ном нь өнгөрсөн жилийнхээс илүү хатуу үгтэй байна гэж Японы зарим хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.
Батлан хамгаалахын цагаан ном гэгч нь Японы үндэсний аюулгүй байдлын орчин, батлан хамгаалахын бодлогыг тодорхойлсон жил тутмын албан ёсны баримт бичиг бөгөөд Японы батлан хамгаалах бодлогын чиглэл хэмээн нэрлэгдсээр иржээ. 1970 онд Японы засгийн газар дайны дараах анхны “Батлан хамгаалах цагаан ном”-ыг гаргасан бол 1976 оноос хойш жил бүр нийтлэх болжээ. Энэ оны цагаан ном нь “Үндэсний аюулгүй байдлын баталгааны стратеги”-ийн шинэ хувилбар зэрэг аюулгүй байдлын гурван баримт бичгийг баталж, дайны дараах аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах бодлогыг эрс өөрчилсний дараах Японы засгийн газраас боловсруулсан анхны цагаан ном юм. Өмнөх жилүүдтэй харьцуулахад “Батлан хамгаалахын цагаан ном”-ын шинэчилсэн найруулгад “Аюулгүй байдлын гурван баримт бичиг”-ийн агуулгыг онцолсон байна. Жишээлбэл, номын эхэнд Японд тулгарч буй гаднын хүчний учруулсан аюулгүй байдлын орчин ноцтой байна гэж цуурхан, эргэн тойрны заналхийлэл хэмээн хөөрөгджээ. Түүнчлэн Японы аюулгүй байдлын баталгааны стратеги, батлан хамгаалах бодлого зэрэг холбогдох агуулгыг танилцуулахын тулд хэд хэдэн шинэ бүлгийг нэмж оруулжээ.
Хятадтай холбоотой асуудлаар “Батлан хамгаалахын цагаан ном”-ын шинэчилсэн хувилбарт “Хятадын заналхийлэл” гэгчийг дахин дурдсан бөгөөд аюулгүй байдлын орчны шинэ үнэлгээтэй уялдуулан улмаар тодруулан хэлсэн байв. “довтолгооны эсрэг хүчин”-г хөгжүүлж, сансар огторгуй, интернетийн сүлжээ, цахилгаан соронзон долгио зэрэг шинэ салбарын хүчнээ сайжруулахын тулд 2027 он хүртэлх таван жилийн хугацаанд батлан хамгаалахын зардлаа 43 их наяд иен хүргэхээр байгаагаа цагаан номд дурджээ.
Энэхүү батлан хамгаалахын төсөв нь Японы одоогийн “Батлан хамгаалах хүчнийг бэлтгэх дунд хугацааны төлөвлөгөө” \2019-2023\ -с 1.5 дахин их байна гэж зарим шинжээчид үзэж байгаа бөгөөд энэ нь “Энх тайвны үндсэн хууль”-ийн зарчмаас хальж, “цэргийн том гүрний мөрөөдөл”-өө сэргээхийн тулд эргэн тойрны заналхийлэл гэгчийг хөөрөгдөж, хүчээ өргөжүүлэх оролдлого хийж байна гэж шинжээчид үзсэн байна. Цагаан номын тоо баримтаас үзвэл, сүүлийн 10 жилийн хугацаанд Япон, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын тоо 24 удаа байснаа 108 болж, 4 дахин нэмэгдсэн байна.
Фумио Кишидагийн засгийн газрын хувьд, “Батлан хамгаалахын цагаан ном”-р дамжуулан гаднын заналхийлэл хэмээн хөөрөгдөх нь ард түмний анхаарлыг өөр тийш нь шилжүүлэх, дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Юмны үнэ ханш өссөн зэрэг нөлөөний улмаас сүүлийн үе Кишидагийн засгийн газрыг дэмжих олон нийтийн санал огцом буурчээ. Санал асуулгын дүнгээс үзвэл, Кишидагийн засгийн газрыг дэмжигчид 28% хүртэл буурч, 30% -иас дооших “аюултай уналтад ” оржээ. Үүний зэрэгцээ, Японы засгийн газрын татварыг нэмэгдүүлэх замаар батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх төлөвлөгөөг Японы ард түмний 80 хувь нь эсэргүүцэж байгааг Kyodo News агентлагийн өнгөрсөн 6-р сард нийтэлсэн санал асуулгын дүнд харуулжээ.
“Аюулгүй байдлын гурван баримт бичиг”-т “онцгой хамгаалалт”-ын зарчмыг орхих хүртэл батлан хамгаалахын цагаан номын шинэ хувилбарт эргэн тойрны заналхийлэл гэгчийг хөөрөгдөн, батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх, алсын зайн довтолгооны чадавхыг хөгжүүлэх зэргийг зарласан байна. Японы эдгээр аюултай үйлдлүүд нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал, сэрэмжлүүлгийг төрүүлж байна.